link

МЭДЭГДЭЛ

Улсын Онцгой комиссын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр, Улсын Онцгой комиссын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот Албан даалгавар, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2020-2021 оны намрын улирлын  сургалтыг  дараах үе шаттайгаар эхлүүлнэ.Үүнд:

  1. ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн хичээл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс танхимаар
  2. ШУТИС-КООСЭН Технологийн коллежийн 1, 2, 3 дугаар курсийн хичээл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс танхимаар,   4,5 дугаар курсийн хичээл 2020 оны 08 дугаар сарын 24-ний  өдрөөс  цахимаар
  3. Бакалаврын хичээл 2020 оны 08 дугаар сарын 24-ний  өдрөөс цахимаар эхэлнэ.

 

Сургалтын бодлого зохицуулалтын газар

2020-08-11

Affiliated schools