link

ШУТИС-ийн дүрэм, журмын шинэчлэлд санал авч байна

“ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхтэй холбогдуулан ШУТИС-ийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, журмуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ШУТИС-ийн захирлын  2020.01.22-ны А/20 тоот тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсэг нь хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү ахлагчтай, 28 хүний бүрэлдэхүүнтэй. Бид дүрэм, журмуудын шинэчлэлийг хийхдээ 3 чиглэлээр дэд багуудад хуваагдан ажиллаж байна. Үүнд:

    1. Захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам
    2. Сургалт, оюутны үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам
    3. Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам

Тус багуудын ажиллах дүрэм, журмын өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагыг нийт хамт олноос нээлттэйгээр санал, хүсэлтээр авч байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Мэйл хаяг: khaliun@must.edu.mn

Санал өгөх холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfvn1PLXvzfReKapS1_M3fqk0GRNx74w2k7SM7srMxASrV0TA/viewform?usp=sf_link

Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Affiliated schools