link
БVРТГЭХ ХУГАЦАА:2006-05-1нээс 2006-05-12 хvртэл
Сонгон шалгаруулах журам
I. Оюутанд тавигдах шаардлага
• МУИС, ХААИС, ШУТИС, Улаанбаатар ИС-ийн 1-ээс 4-р ангийн оюутан болон магистрант байх,
• Хvснэгт1-д заасан мэргэжлээр суралцдаг байх,
• Суралцсан хугацааны голч оноо 80 (голч дvн 3.0)-с дээш байх,
• Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй (Солонгос хэлээр харилцан ярианы шалгалт өгөх тvвшний), эсвэл Англи хэлний чадвар TOEFL-ийн 400 оноотой тэнцэхvйц байх.
• БНСУ-ын визийн зөрчилгvй байх
II. Бvрдvvлэх материал
Дээрхи шаардлагыг хангасан оюутан, магистрант нь:
• Бvртгэлийн анкет*
• 1 хувь зураг
• Намтар (CV) (солонгос хэлээр)
• Иргэний vнэмлэхийн хуулбар,(иргэний vнэмлэхийг авчирч vзvvлнэ),
• Cурлагын дvнгийн жагсаалт, тодорхойлолт (cургууль, факультетаас) aнгли, монгол хэл дээр авна,
• Солонгос хэлний тvвшин тогтоох шалгалт болон TOEFL-ийн шалгалт өгсөн бол гэрчилгээний хуулбар.
* Бvртгэлийн анкетийг МУИС, Гадаад Харилцааны Хэлтэсээс /МУИС-ийн хичээлийн 1-р байр, 213 тоот өрөө/ 4 сарын 1нээс 4 сарын 30ны хооронд авч, тод хар өнгийн vзгээр Англи, эсвэл Солонгос хэлээр бөглөнө.
Сонгон шалгаруулалт нь 2 vе шаттай явагдана
• 1-р шат - 2006 оны 5 сарын 27-нд:
Суралцахыг хvссэн оюутны ирvvлсэн материалыг vндэслэн 30 оюутныг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг тусгай Комисс явуулна. Уг Комисс нь СХИС-аас ирсэн 3 төлөөлөгч болон МУИС-ийн Солонгос хэлний тэнхимийн 1 багшаас бvрдэнэ.
1-р шатны шалгалтад тэнцсэн оюутнуудын нэрс 5 сарын 27-ны өдрийн vдээс хойш ГХХ-ийн зарлалын самбар дээр болон МУИС-ийн web-site (www.num.edu.mn) –д тавигдана.
• 2-р шат 2006 оны 5 сарын 29-нд 10 цагт:
2-р шатны ярианы шалгалтыг МУИС-ийн хичээлийн 1-р байранд авна /206 тоот өрөө/. Нийт 10 Оюутныг шалгаруулж авна.
1-р шатны шалгалтанд тэнцсэн оюутнууд 2-р шатны шалгалтанд орохоор МУИС-ийн хичээлийн 1-р байрны 206 тоот өрөөнд ирэхдээ иргэний vнэмлэх ба оюутны vнэмлэхээ авчирна.
2-р шатны шалгалтанд ярилцлага авна. 2-р шатны шалгалт авах Комиссын бvрэлдэхvvнд СХИС-аас ирсэн 2 төлөөлөгч, Улаанбаатар хотын захирагчийн албанаас 1 хvн, мөн МУИС-ийн Солонгос хэлний тэнхмийн 1 багш орно.
2-р шатны шалгалтанд тэнцсэн оюутнуудын нэрс 5 сарын 29-ний өдрийн 17-цагаас хойш ГХХ-ийн зарлалын самбарт болон МУИС-ийн web-site (www.num.edu.mn) –д тавигдана.
Хvснэгт 1.
¹ СХИС-д хvлээн авах боломжтой мэргэжлийн чиглэл
1 Хууль
2 Улс төр
3 Эдийн засаг, менежмент
4 Мэдээллийн технологи
5 Хими, хими технологи
6 Солонгос, Англи хэл / Соёл
7 Тvvх
8 Философи
9 Экологи
10 Математик
11 Физик
12 Нийгмийн шинжлэх ухаан
13 Газарзvй
14 Барилга
15 Татвар
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын 2-р шатанд тэнцсэн
оюутнуудын анхааралд :
• 2-р шатанд тэнцсэн оюутнууд Солонгос хэлний эрчимжvvлсэн сургалтанд 2006-2007оны хичээлийн жилд МУИС-ийн ГХСС-ийн Солонгос хэлний тэнхимд vнэгvй хамрагдаж, 2007 оны 9-р сард БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг Солонгос хэлний тvвшин тогтоох шалгалтыг хоёр улсын соёлын хэлэлцээрээр суралцах оюутнуудын хамт өгнө.
• Эцсийн шийдвэр нь 2007 оны 10 сард Солонгосын Боловсрол, Соёлын Яамны wеb-site дээр гарна.
ШУТИС-ИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗАР
Өрөө 214
Утас 329081, 324590-1012
Оруулсан Д. Туул
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022