link

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа

ШУТИС-ийн инженер, багш, судлаачдын зохион бүтээсэн тоног төхөөрөмж, ферм, гүүрийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж байна.

Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмж, ферм, гүүрийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх  инженерүүд болох ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана, Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч Р.Найдандорж, Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Я.Рэнчинванжил, Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн дэд профессор П.Өлзийсайхан, Хэрэглээний шинжлэх, ухааны сургуулийн Физикийн тэнхимийн зөвлөх профессор Л.Хэнмэдэх нар зохион бүтээж Хөвсгөл нуурт живсэн зургаан техник хэрэгслийг татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгожээ.

Дээрх зургаан техник хэрэгсэлд байсан шатах, тослох шингэнийг аюулгүй болгосноор нуурын нийт усны 30 хувь нүүрстөрөгч, хар тугалга, цайр, мөнгөн ус, никель, кадми зэрэг хүнд элементүүд устай урвалд орж, ай савын 22 хувийн ойн талбай, 59 зүйлийн хөхтөн, 750 зүйлийн ургамал, түүний 60 гаруй хувийг эзэлдэг эмийн ургамал, 244 зүйлийн шувуудын амьдрах орчин, экосистемд учрах аюулаас авран хамгаалж, цэвэр цэнгэг байдлыг хадгалан авч үлдлээ.

Хөвсгөл нуур нь Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт, Монгол улсын нийт цэнгэг усны 74%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулдаг байна.

Affiliated schools