link

Гадаадын их, дээд сургуулиас шилжин суралцах хүсэлтэй оюутнуудын анхааралд

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь улс орнуудын хилийн хорио цээрээс үүдэн гадаадын их, дээд сургуульд суралцах боломжгүй болсон оюутнуудыг “Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 11.2 дахь заалтыг үндэслэн шилжүүлэн суралцуулж байна.

Шилжин суралцах хүсэлт гаргаж буй оюутан доорх баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Хувийн өргөдөл
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт /цахим болон цаасан хэлбэрээр/
  • Оюутны үнэмлэх

Хугацаа: 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл

Холбоо барих утас: 11-324319

Өргөдөл хүлээн авах хаяг: ШУТИС-ийн Хичээлийн I байр, 1-213

Сургалтын бодлого, зохицуулалтын газар

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Affiliated schools