link

ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

2020-8-20

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2020 оны 8 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахимаар  бүртгэнэ.

ХОЛБООС: https://elselt.edu.mn/

Магистрантурт элсэхээр бүртгүүлсэн иргэний боловсролын баримт бичиг (диплом)-ийн мэдээллийг 2020 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй эсэхийг хянаж,  хариуг эмайл хаягаар өгнө.  

ДБУМС-д дипломын мэдээлэл бүртгэлтэй бол Магистрантурын сургалтад шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна

09 сарын 18     10:00-16:00      Гадаад хэл    /http://www.testcenter.edu.mn/

09 сарын 21     11:00-17:00      Мэргэжлийн ярилцлага

Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим дээр зохион байгуулна.

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж авах)

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА

Affiliated schools