link

Оюутны дотуур байранд хөл хорионд байгаа оюутнууддаа эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн тараалаа

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлан хатуу хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед манай их сургуулийн дотуур байрны оюутнуудад эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөцийн асуудал хүндээр тулгарч ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэв. СБД 8-р хороо Дашчойлон хийдийн хажуугийн оюутны 1-р байрны 288 оюутан, БЗД 2-р хороо БУХС (хуучнаар КТМС)-ийн оюутны 3-р байрны 272 оюутан, БЗД 5-р хороо МХТС-ийн оюутны 4-р байрны 208 оюутан, Хан-Уул дүүрэг 3-р хороо МеХТС-ийн оюутны 5-р байрны 152 оюутан нийт Улаанбаатар хотод 920 оюутан, Дархан-Уул аймаг дахь оюуны 5-р байрны 142 нийт 1068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн("Хурх" үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, "Өгөөж" үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны маск 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа)-ий тусламж үзүүллээ. Оюутнуудад тарааж буй бүтээгдэхүүнийг комиссын гишүүд, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, оюутны байрны эрхлэгч нар тэгш хүртээмжтэй, батлагдсан хэмжээгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин хүргэж өглөө.

 

 

Мөн оюутны байранд амьдарч буй оюутнуудыг өрөө хооронд сэлгүүцүүлэхгүй байх, хоол ундыг нийтийн гал тогоонд ээлж дараатайгаар эмх цэгцтэй хийх, гэмт хэрэг, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх анхааруулга зөвлөмжийг өгч ажиллаж байна.

 

Дотуур байранд тусгаарлагдаж байгаа оюутнууд томуу, томуу төст өвчин болон бусад өвчнөөр өвчилсөн тохиолдолд сургуулийн эмч нарын багтай утсаар холбогдож анхан шатны заавар зөвлөгөөг авч байна. Мөн тусгаарлах өрөөнд байгаа оюутнуудад байнгын анхаарал тавьж халдвар хамгааллын дэглэмийг баримталж байна.

Affiliated schools