link

АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш Ч.Цолмончимэг нь боловсролын байгууллагад 18 жил багшаар ажиллаж байна. Хэдхэн сарын өмнө оюутнуудынхаа дүнг гаргаад ажил амьдрал нь хэвийн үргэлжилж байсан жирийн нэгэн багш эмэгтэй бөгөөд 2020 оны 6-р сард  цусны цочмог хорт хавдраар өвдсөнөө  мэдэж, хавдрын химийн эмчилгээнд олон удаа орсон. 

Өнөөдөр тэрээр 4-хөн настай ганц үрийнхээ төлөө хүнд өвчинтэй тэмцэж эх орондоо  эмчлүүлэх боломжгүй болсноор 2021 оны 1-р сараас  БНХАУ-ын Хөх хотын АУИС-ийн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Эхний шатны эмчилгээнүүдийг хийлгэхэд өөрийн ахан дүүс хамаатан саднаараа бүхий л боломжоо ашиглан эмчлүүлж байгаа боловч  Тяньжин хотод   Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлага гарлаа.

Энэхүү хагалгаа, эмчилгээний зардал асар өндөр 500 сая төгрөг болох  тул 4 настай бяцхан хүүгийн ээж, эгэл ардын багш эмэгтэйд амьдрал бэлэглэж, бяцхан хүүг ээжтэй нь золгуулж, элэг бүтэн амьдрах боломжийг бүрдүүлэхэд эрхэм буяны үйлстэн ШУТИС-ийн нийт хамт олныг  тусламжийн гараа сунгаж “1 өдрийн цалин”-гаа хандив өргөх аянд нэгдэхийг  уриалж байна.

Ижийтэйгээ байхад  бид баян

Хандивын дансны дугаар

#Хаан банк: 5925564416

#Голомт банк: 1179080559

#Хүлээн авагч: Чулуунбаатарын Цолмончимэг

Холбоо барих утас:

Эгч Сүхгэрэл 99881515,

Ах Сүхбаатар 99189015,

Эгч Чулуунцэцэг: +86 17548951596

 

ШУТИС, ХШУС-ийн хамт олон,

ХШУС-ийн Үйлдвэрчиний эвлэлийн хороо

ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо

ХШУС-ийн  Физикийн тэнхим

 

 

Affiliated schools