link

“Монголын инновацийн 7 хоног арга хэмжээ” эхэлж байна

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ 7 дахь жилдээ 2021 оны  5 дугаар сарын 17-нд эхэлж байна.  Тус арга хэмжээг холбогдох талууд нийт 14 цогц үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж олон нийтэд  хүргэж байна.

Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж буй дараах 3 арга хэмжээ манай их сургууль хариуцан зохион байгуулж байна.

  1. "ICIED 2021" Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  2. Оюутны гарааны бизнесийн санаачилгыг шалгаруулах "MUST Start-Up" уралдаан
  3.  "Үндэсний инновацийн хөгжил форум" арга хэмжээний салбар хуралдаан болох "Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын ШУТехнологи, инноваци" хурал

Эрхэм багш судлаач Та бүхнийг өөрийн сонирхсон арга хэмжээнд цахим хэлбэрээр оролцохыг урьж байна.

Нэгдсэн хөтөлбөр:

InnoWeek2021 - д хэрхэн оролцох вэ ?

2021.05.17-ны өдөр

  • “Үндэсний инновацийн хөгжил” форумд нэвтрэх холбоос https://bit.ly/3ejbGKf

2021.05.21-22-ны өдрүүдэд

  • “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” цахим үзэсгэлэнтэй танилцах  t.ly/zWZV

2021.05.21-ны өдөр

  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2021” бага хуралд оролцох - https://bit.ly/3tM3DeT

2021.05.17-22-ны өдрүүдэд

2021.05.07-05.20-ны өдөр

2021.05.18-21-ний өдрүүдэд

2021.05.19-ний өдөр

  • “Инноваци ба хөрөнгө оруулалт” хүнс хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт https://bit.ly/33G7aRt

2021.05.18-ны өдөр

  • Юнеско-ийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайлангийн танилцуулга https://bit.ly/3uOSoUn

2021.05.20-ны өдөр

  • Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house RT- PCR оношлуурыг үйлдвэрлэх “C4A”  гарааны компанийн нээлт https://bit.ly/3uNKgU5

 

Арга хэмжээ тус бүрийн холбоосоор орж холбогдох мэдээлэлтэй танилцаж оролцох боломжтой.  

Шинжлэх ухаан технологийн их сургууль тус арга хэмжээний хүрээнд “International Conference on Innovation and Entrepreneurship Development – 2021” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 6-нд,  Залуу судлаачдын “Best Paper Award” бага хурлыг 5 сарын 7-нд тус тус цахим хэлбэрээр  амжилттай зохион байгуулаад байна.

 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Технологи дамжуулах төв

Affiliated schools