link

“MUST Start-Up” сүүлийн шат 5 сарын 20-нд явагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд  оюутан залуусын шинэ санаа, технологийн шийдлийг шалгаруулж  гарааны компани болгон хөгжүүлэх зорилготой “MUST Start-Up” уралдааныг Технологи дамжуулах төвөөс санаачлан Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгуулж байна. 

“MUST Start-Up” уралдаан гарааны бизнесийн олон улсад зохион байгуулагддаг аргачлалаар дараах үе шаттай явагдаж байна.

  • Эхний шатны шалгаруулалт (шигшилт) – 5 сарын 6
  • Энтрепренершип хөтөлбөр (Mentor day) -  5 сарын 8-15
  • Сүүлийн шатны шалгаруулалт (Pitch day) -  5 сарын 20

  

Эхний шатанд нийт 41 баг шинэ санаа, технологи танилцуулж оролцсоноос 15 баг шалгарч энтрепренершип хөтөлбөрт хамрагдан сүүлийн шатанд (Pitch day)-д оролцоход бэлэн болоод байна. Сүүлийн шатны шалгаруулалт нээлттэйгээр явагдах ба гарааны компанийн экосистемийг Монгол улсад хөгжүүлж яваа туршлагатай шүүгчийн өмнө багууд шинэ санаагаа танилцуулах болно. Та бүхэн оюутан залуусын дэвшүүлж буй шинэ санаа, сонирхолтой технологитой 2021 оны 5 сарын 20-ны 11 цагаас доорх холбоосоор орж танилцаарай.

Арга хэмжээ Zoom платформын вэбинар хувилбараар явагдана.

Zoom webinar ID: 826 2971 5306      Холбоос: https://bit.ly/3hs7Hyr

Технологи дамжуулах төв

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Affiliated schools