ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
2023-11-10 14:15 Батбаяр

ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2023 оны дэх дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Таны ирүүлсэн өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан, оюутан (оюутан өгүүлэл ирүүлэх бол удирдагч багштайгаа хамтарч бичсэн байх).

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  3. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  4. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах Холбоос: https://research.must.edu.mn/page/104 Өгүүлэл бичих (template DOCX) загвар ашиглах;
  5. Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах:  2023.11.15 өдрийг хүртэл
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2023.11.15 нийг хүртэл ЭШ-ний албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2023.11.16-11.27
  • Өгүүлэлд засвар оруулах: 2023.11.27-11.29
  • Редакцын зөвлөлийн гишүүд дахин хянах: 2023.11.30-12.08
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.12.11-12.15

Өгүүллийг: 2023 оны 11 сарын 15-ны дотор batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302

 

Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ.

Өгүүлэлтэй хамт ирүүлэх файл татах

Жишээ:

Өгүүллийн сэдэв

Судалгааны чиглэл

1.Техник технологи

2.Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

3.Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан аль нэгийг сонгох

Албан тушаал

Зохиогчийн овог, нэр

/бүтэн бичих/

Эрдмийн цол, зэрэг

И-Мэйл хаяг

Утас

1.

Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөцийн судалгаа

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Салбарын эрхлэгч

Мөнхбаярын ЭНХСАРУУЛ

Доктор (Ph.D), дэд профессор

Batbayar.j@must.edu.mn

9986.....

Ахлах багш

Баяртогтохын Эрдэнэтуул

Доктор (Ph.D)

Batbayar.j@must.edu.mn

9986.....

Доктор оюутан

Нармандахын ХОНГОРЗУЛ

Магистр

Batbayar.j@must.edu.mn

8911.....

Магистр оюутан

Нармандахын ХОНГОРЗУЛ

Бакалавр

Batbayar.j@must.edu.mn

8911.....

 

.................................

 

 

 

 

.................................