link
ШУТИС болон Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн (https://mooc.global/hybrid-classroom/) хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-тай дахин хамтран ажиллах гэж байгааг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. ШУТИС-ийн оюутнуудад БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас 5 хичээлийг санал болгож байна (2022 оны 09 сарын 13-аас 12 сарын 31 хүртэл хичээллэнэ). Иймд тухайн хичээлүүдэд онлайнаар хамрагдах сонирхолтой ШУТИС-ийн оюутнуудыг 2022 оны 06-р сарын 16-аас 30-ны хооронд anhaa97@gmail.com хаягаар бүртгэж байна. Овог нэр, утас, сургууль, курс, ангиа мэйлээр явуулна уу. Бүх хичээлүүд англи хэл дээр орно.
Хичээлүүд:
Бүртгүүлэх хүсэлтэй оюутнуудын анхаарах зүйлс:
Бакалаврын оюутнууд дараах хичээлүүдэд бүртгүүлэх боломжтой: Нийт 6 оюутан бүртгүүлэх боломжтой.
Магистрын болон докторын оюутнууд дараах хичээлүүдэд бүртгүүлэх боломжтой: нийт 11 оюутан бүртгүүлэх боломжтой.
Уг хичээлүүдийг сонгон суралцах сонирхолтой оюутнууд оюутны хуудсыг бөглөх бөгөөд, оюутнууд цээж зургаа (зураг нь цагаан дэвсгэртэй, толгойн нөмрөггүй, зай талбайтай) өгнө үү. Фото зураг нь 200К-аас бага хэмжээтэй байх ёстой; зургийн формат нь JPG форматтай байх; зургийн файлыг оюутнуудын англи нэрээр нэрлэсэн байх ёстой).
Нэмэлт мэдээлэл, тодруулгыг Б.Анхбаяр (Е-мейл: anhaa97@gmail.com; Утас: 99063035); Б.Эмэшэ (emeshe@must.edu.mn; Утас: 99636550) нартай холбогдож авна уу!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ