- Хос хөтөлбөрийн танилцуулга
- 1+3 ба 2+2 хосолсон хөтөлбөрийн тухай
МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС) ба БНСУ-ын Ханьяан болон Гачон Их сургуулийн хооронд хийгдсэн MOU/MOA гэрээний дагуу ШУТИС-д 1жил болон 2 жил суралцсаны дараа Солонгосын их сургуульд 3 жил болон 2 жил суралцаж, тухайн сургуулийн төгсөлтийн шаардлага хангасан сэдвийн хүрээнд сургалтын кредит цагийг цуглуулсан нөхцөлд Ханьяан болон Гачон их сургуулийн бакалаврын дипломын сургалтыг дүүргэх боломжтой.
- Хос хөтөлбөрөөр суралцах боломжтой сургууль: Ханьяан их сургууль ERICA кампус, Гачон их сургууль.
- БНСУ-ын Ханьяан их сургууль (ERICA кампус), Гачон их сургуулийн хос хөтөлбөрт элсэгчдэд зориулж танилцуулга хийх өдөр: 2022.09.16 Баасан гараг 14:00 цаг
- Элсэлтийн ерөнхий шаардлага
- 1+3 хосолсон хөтөлбөр
-ШУТИС-ийн 1-р курс буюу 2 семестрээс дээш суралцсан оюутан
- Ханьяан их сургуулийн ERICA кампус: 2 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 2 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
- 2+2 хосолсон хөтөлбөр
-ШУТИС-ийн 2-р курс буюу 4 семестрээс дээш суралцсан оюутан.
-Ханьяан их сургуулийн ERICA кампус: 4 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 4 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-тай бол хүссэн тэнхимдээ элсэх боломжтой.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-гүй бол Солонгос хэлний бэлтгэлд элсэх.
- ШУТИС-д суралцаж байгаа мэргэжлээ өөрчилж оюутан өөрийн хүссэн тэнхимдээ элсэх боломжтой (Анагаах ухаан ба эрүүл мэндийн салбар боломжгүй).
- Бүрдүүлэх материал
- 1-р курс (2 семестр), 2-р курс (4 семестр) суралцаж төгссөн тодорхойлолт.
- Дүнгийн тодорхойлолт
- Ерөнхий боловсролын гэрчилгээ (Апостиль)
- Төрөл садны лавлагаа, Төрсний гэрчилгээ.
- Банкны дансны үлдэгдлийн баталгаа – Элчинд өгөх материал биш. Их сургуульд өгөх материал.
- TOPIK онооны гэрчилгээ (оноо байгаа тохиолдолд)
- Гадаад паспортын хуулбар
- Өөрийн болон эцэг эхийн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар
- Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
-Виз хүсэхтэй холбоотой бүрдүүлэх материал нэмэгдэх боломжтой.
J. Визтэй холбоотой: Гачон их сургуулийн хувьд TOPIK оноогүй оюутанд солилцооны оюутны виз олгодог.
II. Их сургуулийн сургалтын төлбөр ба тэтгэлэг
- Ханьяан их сургуулийн ERICA кампусын сургалтын тэтгэлэг ба төлбөр.
- Шинэ элсэгчийн тэтгэлэг
- Ханьяан олон улсын тэтгэлэг (HISP) Бакалаврт элсэж байгаа оюутнууд дундаас элсэлтийн шалгалт (ярилцлага) болон бичиг баримтын шалгаруулалт хийж сонгоно.
- Тавигдах шаардлага: Гадаад оюутан сонгон шалгаруулах шалгалтад (ярилцлага хэлбэрээр) оролцоно. Мөн бүтээл илгээсэн оюутан.
- Тэтгэлэг ба хөнгөлөлт: Нэгдсэн шалгаруулалтын үр дүнгээр 100%, 70%, 50%-ийн тэтгэлэг олгогдоно.
- Тэтгэлгийн хугацаа: Нийт суралцах хугацаанд (Шинэ элсэгч 8 семестр, Шилжин орсон оюутан 4 семестр)
- Тэтгэлэг хадгалах нөхцөл: Улирал бүрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
- Хүсэлт илгээх: Онлайн системд бүртгүүлэх
※ Сонгох хүний тоо улирал бүр өөр байх боломжтой.
- Англи хэлний онооны тэтгэлэг: элсэгчдийн дундаас хамгийн өндөр оноотой оюутанд олгоно. (TOEFL IBT 90-с дээш, IELTS 6.5-аас дээш )
• Сургалтын тэтгэлэг: Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө.
※ Эх хэл нь ангил хэл бол TOEFL, IELTS -ийн шалгалтын оноогоор тэтгэлэг авах боломжгүй.
- TOPIK онооны тэтгэлэг: элсэгчдийн дунд хамгийн өндөр оноотой оюутанд олгогдоно.
• Сургалтын тэтгэлэг
- TOPIK 4-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
- TOPIK 5-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт
- TOPIK 6-тай оюутан : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт
Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөрийн хөнгөлөлт.
- Хэлний бэлтгэлийн тэтгэлэг нь Ханьяан их сургуулийн ERICA кампусын хэлний бэлтгэлд суралцаж төгссөн оюутанд олгогдоно.
• Сургалтын тэтгэлэг
-Хэлний бэлтгэлийн 4-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
-Хэлний бэлтгэлийн 5-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт
-Хэлний бэлтгэлийн 6-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт
• Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө.
- Дэвшин суралцагчийн тэтгэлэг
- Ханьяан шилдэг оюутны тэтгэлэг (HIEA) : Ханьяан их сургуульд суралцаж байгаа гадаад оюутнуудын дундаас дүнгийн голч хамгийн өндөр сайн суралцаж буй оюутнуудад олгогддог.
• Тавигдах шаардлага : Өмнөх улирлын дүнгийн голч бакалавр GPA 3.0 аас дээш, хугацаа дуусаагүй TOPIK оноотой (түвшин хамаагүй), даатгал төлсөн байх.
• Материалын шалгаруулалт хийж 100%, 70%, 50%, 30% ийн тэтгэлэг олгоно.
•Тэтгэлэг олгогдох хугацаа 1 семестр.
• Бүрдүүлэх материал: Семестрийн эхэнд (3сар, 9сар), Гадаад харилцааны албаны веб сайтын зарлалын хэсгийг шалгах.
• Бүртгүүлэх хугацаа : Семестрийн дунд бүртгүүлэх хугацаа зарлагдана.
- TOPIK онооны тэтгэлэг:
Ханьяан их сургуульд суралцаж байгаа гадаад оюутан (Бакалавр ба Магистр, Докторт суралцаж байгаа TOPIK-ийн оноотой оюутанд олгоно. (улирал сунган суралцаж байгаа оюутанд хамаарахгүй. )
• Сургалтын тэтгэлэг
- TOPIK 3 тэй оюутан TOPIK 4-өөс дээш зэрэг авбал : 500,000 вон (1 удаад олгоно)
- TOPIK 4 тэй оюутан TOPIK 4-өөс дээш зэрэг авбал : 300,000 вон (1 удаад олгоно)
• Бүрдүүлэх материал: Гадаад харилцааны албаны веб сайтын зарлал шалгах
※ Сургуулиас олгогдох бусад тэтгэлэгтэй давхардах боломжтой.
※ Ханьяан их сургуульд элссэний дараа авсан TOPIK оноонд хамаатай
- Сургалтын төлбөр
- Элсэлтийн төлбөр: 195, 000 вон
- Хүмүүнлэгийн салбар (Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Нийгмийн мэдээллийн ажилтан гэх мэт) : 4,344,000 вон.
- Байгалийн шинжлэх ухааны салбар (Молекул биологи, хэрэглээний физик, хэрэглээний математик гэх мэт): 5,061,000вон.
- Инженерийн салбар : (Барилга зам гүүрний инженер, Биологийн нано инженерчлэл гэх мэт): 5,727,000 вон
- Дотуур байр (6 сар)
- Инжэгуан: 2 хүний өрөө (1,253,000 вон, нийтийн ариун цэврийн өрөөтэй)
- Жанигуан: 2 хүний өрөө (1,782,000 вон, өрөөндөө ариун цэврийн өрөөтэй)
- Гачон их сургуулийн тэтгэлэг ба төлбөр.
- Шинэ элсэгчийн тэтгэлэг : Шинэ элсэгчид эхний семестрийн төлбөрийг 40% хөнгөлнө.
TOPIK 3 : 10% нэмэлт / TOPIK 4 : 20% нэмэлт / TOPIK 5 : 25% нэмэлт / TOPIK 6 : 30% нэмэлт хөнгөлөлт.
Жишээ: TOPIK 3тай оюутан
Үндсэн 40% + TOPIK 3 10% = 50% тэтгэлэг.
Жишээ: TOPIK 4 тай оюутан
Үндсэн 40% + TOPIK 4 20% = 60% тэтгэлэг.
- Элсэн орсноос хойш 1 жилийн дотор TOPIK 4 ба түүнээс дээш зэрэг авсан оюутанд 300,000 воны тэтгэлэгтэй.
- Бакалаврт элсэн орсноос хойш Гачон их сургуулийн солонгос хэлний хичээлд (үнэгүй, 12-18 цаг) сууж ирц 80%-аас дээш бол 400,000 воны тэтгэлэгтэй.
- Шилжин суралцагчийн тэтгэлэг : Дүнгийн голчоос хамаарч 10%, 30%, 50%, 100%
- TOPIK 3-тай, дүнгийн голч 2.5-аас дээш бол 10% тэтгэлэг
- TOPIK 4-тэй, дүнгийн голч 3.0-аас дээш бол 30% тэтгэлэг
- TOPIK 5-тэй, дүнгийн голч 3.5-аас дээш бол 50% тэтгэлэг
- TOPIK 4-тэй, дүнгийн голч 4.3-аас дээш бол 60% тэтгэлэг
- Гачон их сургуулийн Солонгос болон Гадаад оюутны дүнгийн үнэлгээ нь тусдаа бөгөөд гадаад оюутныг үнэлэх үнэлгээгээр тооцно.
- Сургалтын төлбөр
- Элсэлтийн төлбөр: 318,000 вон.
- Хүмүүнлэгийн салбар (Солонгос хэл, орчуулагч, бизнесийн удирдлага, гадаад худалдаа, аялал жуулчлал, зочид буудал гэх мэт) : 3,609,000 вон.
- Биеийн тамир спортын салбар (Спорт, Биологи, Амьтан судлал, физик эмчилгээ гэх мэт) : 4,250,000 вон.
- Инженерийн салбар : ( Барилга, төхөөрөмж, хот байгуулалт, электроник, мэдээллийн технологи гэх мэт): 4,765,000 вон
- Урлагийн салбар : ( Урлаг, Дизайн гэх мэт) 4,955,000 вон
- Дотуур байр
4 хүний өрөө (4 сар 858,400 вон. 6 сар 1,237600 вон ) – Карт түлхүүр, интернэт, бичгийн ширээ, хувцасны шүүгээ, ор, эйр кондишнтой
-Нийтийн ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, цайны өрөө.
- Дотуур байрны төлбөр өөрчлөгдөх боломжтой.