link
ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Эерэг сэтгэл судлалын онлайн сургалтад хамрагдахыг урьж байна.
БНХАУ-ын Цинхуа их сургууль болон АНУ-ын Пенсилванийн их сургуулийн сургагч багш нарын хамтран удирдаж явуулах энэхүү хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргасан файлуудаас үзнэ үү!
Хэрэв та суралцахыг хүсвэл https://www.wjx.top/vm/m920TRx.aspx# холбоосоор (эсвэл хавсаргасан QR кодоор) орж 2023 оны 3-р сарын 31-ээс өмнө бүртгүүлнэ үү. Бид таны бүртгэлийг хүлээн авсны дараа, баталгаажуулах хариу и-мэйл илгээх болно.
Сургалтын хугацаа:
·Бүртгэл: 2023.03.01-31
·MOOC-ээр бие даан суралцах: 2023.04.01-05
·Синхрон сургалт: 2023.04.06-19
Хэрэв танд тодруулж асуух зүйл байвал ningxx@tsinghua.edu.cn (англи хэлээр) болон n.nyamsuren@must.edu.mn (монгол хэлээр) хаягууд руу емейл бичиж бидэнтэй холбоо барина уу!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ