link

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд сургалтын мастер ажилд авна
2022-04-14 23:30 ЗАА

Ажлын байрны нэр: Сургалтын мастер

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжилтэй, магистр зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools