link
ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны нэг жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 2022 оны 04 сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хүлээн авч байна.
Тавигдах шаардлага:
Дээрх шаардлагыг хангасан, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал доорх баримт бичгийг бүрдүүлж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба (ГХХАА)-нд өгнө.
Бүрдүүлэх материал:
ГХХАА шаардлага хангасан оюутны нэрийг санал болгосон захидлыг Дангүг их сургуульд илгээсний дараа оюутан тус бүрийн цахим хаягт имэйл очсоны дагуу шаардагдах материалыг бүрдүүлэн явуулна.
Суралцах хугацаа: 2022.09 ~ 2023.06
Хамрагдах оюутны тоо: 10
Сургалтын төлбөр: Оюутан солилцооны хөтөлбөрөөр Дангүг их сургуульд суралцах оюутан 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн Голомт банкан дахь 811-510-1744 дансанд хийнэ. Дангүг их сургуулиас ирэх оюутан өөрийн сургуульд сургалтын төлбөрөө төлж энэ төлбөрөөр монгол оюутан сурдаг ба монгол оюутны төлсөн төлбөрөөр солонгос оюутан ГХС-д суралцана. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй /
Жич: Дотуур байрны хөлс, амьжиргааны зардал, онгоцны билет болон БНСУ-д тусгаарлагдах 7 хоногийн байр хоолны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Мэргэжлийн жагсаалт болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022