link

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд сургалтын мастер ажилд авна.
2022-08-29 22:21 ЗАА

Орон тоо: 1

Ажлын байрны нэр: Сургалтын мастер

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи, дулааны инженер, хөргөлтийн технологи мэргэжилтэй, Магистр зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Лаборатори, дадлагын баазыг сайжруулах, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18:00 цаг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.

 

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools