Япон, Монгол Улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оны хаврын элсэлтийн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн багш, судлаачид 2022 оны 12 дугаар сарын 27-ны дотор дараах шаардлагын дагуу материалыг бүрдүүлэн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ирүүлнэ үү.
- Магистрын сургалтын хөтөлбөр:
Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш, ажилтан;
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
- Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
- Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
- Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
- Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
- Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;
- Докторын сургалтын хөтөлбөр:
Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш, судлаач;
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
- Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
- Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
- Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
- Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
- Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;
Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх
материалын жагсаалт
- Анкет; / Монгол, Англи маягтын дагуу/
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бакалавр /магистр/-ын дипломын хуулбар;
- Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламж /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
- Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг/урилга;
- Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт, Ажлын байраар хангах тухай;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
- Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
- Судалгааны ажлын төлөвлөгөө /Монгол, Англи хэл дээр/;
- Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эсээ;
- Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
- 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан байх/;
Холбоо барих утас: 318153, И-мэйл: urna@must.edu.mn
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор http://www.mjeed.edu.mn/index.php/mn/ орж танилцана уу.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР