link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023 оны багш, ажилчдын спортын тэмцээний удирдамж
Нэг. Тэмцээний зорилго
Боловсролын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийн хүрээнд багш, ажилчдын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах зорилготой.
Хоёр. Тэмцээний төрөл, зохион байгуулах хугацаа
№ |
Төрлүүд |
Хүний тоо |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Явагдах байр |
||
Эр |
Эм |
Дас |
|||||
1 |
Шатар |
Баг /5 хүнтэй/
|
2023 оны 1-р сарын 9- нд 9 цагт |
Ч.Навчаа |
Номын сан |
||
Ганцаарчилсан |
|||||||
2 |
Волейбол |
12 |
12 |
2 |
2023 оны 1-р сарын 10-14 |
М.Бат-Очир |
2-р байр спорт заал |
3 |
Ширээний теннис |
Баг /5 хүнтэй/ |
2023 оны 1-р сарын 9- нд 9 цагт |
М.Амаржаргал |
Мхтс спорт заал |
||
Ганцаарчилсан |
|||||||
4 |
Ажлын байрны дасгал |
9 |
1 |
2023 оны 1-р сарын 9- нд 11 цагт |
Г.Ерөөлбат |
2-р байр спорт заал |
|
5 |
Сагсан бөмбөг |
12 |
12 |
2 |
2023 оны 1-р сарын 15-20 |
Б.Ганзориг |
2-р байр спорт заал |
6 |
Биллиард |
Захирлын зөвлөл |
2023 оны 1-р сарын 14-нд 10 цагт |
О.Баатарзоригт Г.Мөнх-дорж |
Биллиард клуб |
Гурав. Тэмцээний зохион байгуулалт
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба, Багшийн хөгжлийн багийн ахлагч нар, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим хамтран зохион байгуулна. ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харъяа сургуулиудаас удирдамжийн дагуу төрөл тус бүрд баг, тамирчид оролцоно. Спортын тэмцээний нэгдсэн нээлтийн ажиллагаа 1-р сарын 10- ны 1700 цагт, хаалтын ажиллагаа сагсан бөмбөгийн тэмцээний сүүлийн өдөр болно. Нэгдсэн нээлтийн ажиллагаанд баг тамирчид сургуулийнхаа туг, хаягаа барин, жигд тоглолтын хувцастай оролцоно.
Дөрөв. Шагнал, урамшуулал
Тэмцээний төрөл тус бүрд 1, 2, 3-р байр эзэлсэн баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр эзлүүлж, цом, өргөмжлөл, дурсгалын медаль мөнгөн шагналаар шагнана. Сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчныг шилдэг тоглогчоор шалгаруулна. Багийн нийлбэр дүнг медалийн тоо, чанараар тооцон, өгсөх системээр дүгнэж байр эзлүүлнэ. / MUST-CUP оноог тооцон бодно./
Үүнд: алтан медаль 25 оноо
Жич: Ганцаарчилсан төрлийн амжилт багийн дүнд хамаарахгүй.
Тав. Оролцох багуудын эрхийн төлбөр
Сургууль тус бүр тэмцээний эрхийн төлбөр 1.000.000 төгрөгийг ШУТИС-ийн 1102928177 тоот дансанд тушаана.
Зургаа. Тэмцээн явагдах систем
-Багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр тэмцээн явуулах системийг тохирно.
-Багууд нэр, дугаар бүхий дүрмийн дагуу тоглолтын өмсгөлтэй байна.
-Багууд 1 тоглолтын өмнө ирсэн байна.
Долоо. Багийн бүрэлдэхүүн
Тэмцээний төрлүүдэд бүрэлдэхүүн сургуулиудаас 2022 оны 01 тоот тушаалд нэр орсон үндсэн багш ажилтан, ажилчид байна. Гэрээт багш, ажилтан тэмцээнд оролцохгүй. Сургуулийн бус тамирчин тоглуулсан нь тогтоогдвол тоглолтыг хожигдсонд тооцно.
Ажлын байрны дасгалын багийн тэмцээнд (Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, шатрын тэмцээнд оролцож байгаа тамирчин оролцохгүй.) тухайн сургуулийн багш, санхүү, салбар тэнхимийн эрхлэгч, сургалтын алба, үйлчилгээний ажилтан, сургалтын мастер тус бүрээс бүрдсэн 9 хүнтэй баг байна.
Найм. Техникийн зөвлөгөөн
Техникийн зөвлөгөөний хурал 2023 оны 1-р сарын 4-нд 1400 цагаас ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд /1-203/ болно. Техникийн зөвлөгөөнд бүрэлдэхүүн сургуулиудын БХТ-ийн төлөөлөл, багийн ахлагчийн хамт дараах материалыг бүрдүүлэн оролцоно. Үүнд:
Ес. Мэдүүлгийн заавар /А4 цаасан дээр хөндлөнгөөр бичнэ./
Батлав. ШУТИС-ийн .......................СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ:............................
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2023 ОНЫ СПОРТ НААДМЫН ................ТӨРӨЛД ОРОЛЦОХ....................СУРГУУЛИЙН БАГИЙН МЭДҮҮЛЭГ
эр/эм
Зураг |
Хувийн дугаар |
Овог нэр |
Албан тушаал |
Регистр |
Биеийн өндөр |
Биеийн жин |
Цол зэрэг |
Үүрэг |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Багийн ахлагч:.........................../утас/..................
Багийн дасгалжуулагч:................../утас/.......................
Тэмцээний ерөнхий шүүгч: БТСТэнхимийн ахлах багш Ч.Навчаа, Холбогдох утас: 95192512
Хамтран зохион байгуулагч: Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022