link

ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албанд мэргэжилтэн ажилд авна
2023-01-06 12:18 ЗАА

 

Орон тоо:1

Ажлын байр: Азийн их, дээд сургууль, багш, ажилтны гадаад томилолт хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гадаадын байгууллага, их, дээд сургуультай харилцах, гэрээний төсөл, албан бичиг, электрон захидал боловсруулах;
  • Гадаад харилцааны үйл ажиллагаатай холбоотой дотоод дүрэм журам, бичиг баримт боловсруулахад оролцох;
  • Их сургуулийн профессор багш, ажилтнуудын гадаад томилолт, мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой ажил хариуцах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Олон улсын харилцаа, хэл шинжлэл мэргэжилтэй
  • Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлийн чиглэлээр ажилласан байх
  • Байгууллага, хувь хүний нууц хадгалах
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайн байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.

ШУТИС-ийн Хүний нөөцийн газар

Утас: 326409

Affiliated schools