link

“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр
2023-02-16 16:01 Батзориг

“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

 Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 доллартай тэмцэх хэмжээний төгрөг байна.
  • Тэтгэлэгт хамрагдсан оюутан төгссөн болон тэтгэлгийн шаардлагыг хангаагүйгээс шалтгаалан энэ жил шинээр 1 болон 3-р курсын 8 оюутанд тэтгэлэг олгохоор болсон.
  • Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, улирал тус бүр 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлэгийг сунгах бололцоотой.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
  • Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн бакалаврын 1 болон 3-р курсын оюутан байх 
  2. 30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
  3. Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх (өөр тэтгэлэгт давхар өргөдөл өгөөгүй байх)
  4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  5. Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
  6. Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг татаж аван бөглөх, эссэ (Эссэг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах
  • Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар  (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

Материалыг 2023 оны 03 сарын 10 (Баасан)ы өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, Нийгмийн түншлэлийн алба/ хүлээн авна.

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба

11-329081

Affiliated schools