link
Химийн олимпиад-2023
ШУТИС-ийн оюутны химийн олимпиадын удирдамж
ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг Химийн олимпиадыг 2023 оны 04-р сарын 06-ны өдөр “A”, “Б” бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбар зохион байгуулна.
НЭГ. Олимпиадын зорилго
ШУТИС-ийн оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах.
ХОЁР. Хамрах хүрээ
Оюутны олимпиадын “A” бүлгийн тэмцээнд ШУТИС-ийн харьяа сургуулиудын 1, 2-р ангийн, “Б” бүлгийн тэмцээнд 3, 4-р ангийн сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой.
ГУРАВ. Бүртгэлийн хугацаа
“A”, “Б” бүлэг
2023 оны 03-р сарын 15-аас 04-р сарын 03-ны өдрүүдэд
ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд 1100-1600 цагийн хооронд явагдана.
Бүртгүүлэхэд шаардагдах материал:
ДӨРӨВ. Зохион байгуулагдах хугацаа
“A” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 401А тоот өрөөнд,
“Б” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд тус тус явагдана.
ТАВ. Шагнал, урамшуулал
“A”, “Б” бүлэг тус бүрээс I, II, III байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.
ЗУРГАА. Холбоо барих Утас: 98133311, 99991725 Имэйл:myagmarsuren.sas@must.edu.mn Зохион байгуулагч: ШУТИС-ийн ХШУС-ийн ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР |
|
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022