link

ШУТИС-Шинжлэх ухаан, технологийн төв номын сан (ШУТТНС) Номын санч-мэдээллийн ажилтан шалгаруулж авна
2023-03-28 14:26 ЗАА

Орон тоо: 2 (үндсэн-1, түр-1)

Ажлын байр: Номын санч-мэдээллийн ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Номын сангийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программ болон оффисын тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (Боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (эсвэл шимтгэл төлсөн лавлагаа)

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг хүртэл энд дарж бүртгүүлнэ.

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утас: 322393 (дотуур дугаар 1016)

Affiliated schools