link

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Нийгмийн ажилтан шалгаруулж авна
2023-03-28 15:28 ЗАА

Орон тоо: 1

Ажлын байр: Нийгмийн ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн байх /0923/
  • Боловсролын салбарын болон хүүхэд хөгжил, хамгааллын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг сургуулийн хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах тайлагнах, үнэлэх ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх 
  • Мэдээллийн технологийг ажил хэрэгтээ ашиглах чадвартай байх
  • Гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх чадвар байх
  • Манлайлах чадвар байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (Боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (эсвэл шимтгэл төлсөн лавлагаа)

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг хүртэл энд дарж бүртгүүлнэ.

Affiliated schools