link

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
2023-04-12 17:35 Батбаяр

ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2023 оны 2 дах дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан.

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  3. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  4. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах

Холбоос: https://research.must.edu.mn/page/104

Өгүүлэл бичих (template) загвар ашиглах !!!

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах: 2023.04.12 - 2023.05.05
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2023.04.12-2023.05.07
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2023.05.08-05.17
  • Өгүүлэлд засвар оруулах: 2023.05.18-05.21
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.05.22-06.12

Өгүүллийг: 2023 оны 05 сарын 05-ны дотор batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр, Утас:88010302

Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ. 

Жишээ:

Өгүүллийн сэдэв

Судалгааны чиглэл

1.Техник технологи

2.Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 

3.Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан аль нэгийг сонгох

Зохиогчийн овог, нэр

/бүтэн бичих/

Эрдмийн цол, зэрэг

Утас

1.

Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөцийн судалгаа

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Мөнхбаярын ЭНХСАРУУЛ

Доктор (Ph.D), дэд профессор

9986.....

Нармандахын ХОНГОРЗУЛ

Магистр

8911.....

.................................

 

 

.................................

 

 

 

Affiliated schools