link

Гидрогеологи мэргэжлийн оюутнууд“Зөөвч-Овоо” ураны ордын нарийвчилсан судалгааны үйл ажиллагаатай танилцав
2023-04-24 11:53 ЗАА

ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын Гидрогеологи, Инженер геологи мэргэжлийн багш, оюутнуудын нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ний “Зөөвч-Овоо” ураны ордын нарийвчилсан судалгааны үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

Зөөвч-Овоо” ураны ордын туршилтын үйлдвэрлэлийн талбайд

“Зөөвч-Овоо” ураны ордыг газрын доор уусган олборлох аргаар олборлох ба тус аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын доор металлыг нь гарган авах талаар танилцуулав.

 

 

Газрын доор уусган олборлох туршилтын үйлдвэрлэлтэй танилцаж байгаа нь

Газрын доор уусган олборлох аргыг ашиглахад тулгардаг байгаль орчныг хамгаалах, анхаарууштай гол сэдэв нь газрын доорх усны нөөц, горим нөхцөлийг судлах юм. Иймд ураныг хайх, олборлох, үйлдвэрлэлийн бүх үе шатанд гидрогеологич мэргэжилтэй инженерүүд ажилладаг ба ирээдүйд гидрогеологич инженерүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх, ажиллах хүч зайлшгүй хэрэгтэй болох талаар тус компанийн удирдлагууд онцоллоо.

Гидрогеологи, инженер геологи мэргэжлийн оюутнууд компанийн мэргэжилтнүүдтэй санал бодлоо хуваалцаж байна.

Байгаль орчны хамгааллын чиглэлээр тус компани нь олон ажлууд хийж байгаа бөгөөд түүний нэг нь говийн бүсэд модлог ургамлын үржүүлэг байв. Модлог ургамлын үржүүлгийн талбайтай багш, оюутнууд танилцлаа.

     

Үрсэлгээний хүлэмж болон модлог ургамлын үржүүлгийн талбай

Дорноговь аймгийн нутагт байрлах нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох “Зөөвч-Овоо” ураны ордын  газрын дор уусган олборлох туршилтын үйлдвэрлэлтэй танилцах боломжийг олгосон Монголын Гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Х.Гарамханд болон биднийг хүлээн авч компанийнхаа үйл ажиллагаатай танилцуулсан “Бадрах энержи” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.

Affiliated schools