link

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-05-01 12:59 ЗАА

Шилдэг бүтээлийн танилцуулга 2023 оны 04 дүгээр сарын 28-нд хичээлийн VIII байр 12 давхарт 11:00-15:00 цагт нээлттэй явагдлаа.

    

Оюутнуудын бүтээлийг шүүн тунгаах шүүгчийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр 11:00-15:00 цаг хүртэл тасралтгүй бүтээлүүдтэй танилцаж тус бүр зөвлөгөө өгч, зарим нэг тодруулга хийж, цаашид анхаарах асуудлуудыг нь хэлж нягт нямбай ажиллалаа.

Шилдэг бүтээл шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга:

Н.Эрдэнэхүү (Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, доктор (Ph.D), профессор)

Комиссын нарийн бичгийн дарга:

Д.Цогзолмаа (Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор

(Ph.D), дэд профессор)

Оюутны шилдэг бүтээлийг шалгаруулах зөвлөл.

Ч.Оюунжаргал (Барилга, архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн тэнхимийн дэд  профессор, доктор (PhD))

Ж.Алимаа (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Компьютерын ухааны салбарын дэд профессор, доктор(Ph.D), профессор)

Д.Гэрэлт-Од (Геологи, уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор, доктор (Ph.D), дэд профессор)

Р.Бадмаанямбуу  (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технологийн инженерчлэлийн  салбарын ахлах багш, доктор (Ph.D))

Д.Батсүх (Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн тэнхимийн ахлах багш)

Б.Жигжид (Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын профессор, доктор (Ph.D))

Д.Энхбаяр (Геологи, уул уурхайн сургуулийн Геологи гидрогеологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)) нар ажиллаж шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

д/д

Бүтээлийн нэр

Оюутны овог нэр

Сургууль, анги, курс

Удирдсан багш

 

ТЭРГҮҮН БАЙР

1.

БОРТГОНД МОДЛОГ УРГАМЛЫН ҮРИЙГ ТАРИХ ХАГАС АВТОМАТ ШУГАМЫН ХИЙЦ, ЗОХИОН БҮТЭЭЛТ

С.Баярт, А.Алтанбагана

ҮТС-ийн ХҮМТТ-4

Д.Пүрэвмагнай Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын ахлах багш

 

ДЭД БАЙРАНД

1.

УЛААНБААТАР ХОТЫН МУБИС-ИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ҮНДЭСЛЭН САЙЖРУУЛАН ТӨЛӨВЛӨХ СУДАЛГАА

Ш.Төгсжаргал, Ө.Дагийсүрэн, Ч.Бумдэлгэрэх, Б.Үржинханд

Архитектур, II курс

Э.Болорцэцэг, Архитектурын салбарын багш,

 

ГУТГААР БАЙРАНД

1.

ХАЯГДАЛ ХУВАНЦАР ХАЙЛУУЛАХ МАШИНЫ ХИЙЦИЙН ШИЙДЭЛ

И.Дөлгөөн, Б.Энэрэл

ДаТС-ҮМ-3

Ц.Баярмаа (багш)

2.

ХӨЛДӨӨЖ ХАТААСАН ХООЛНУУД

З. Саруултуяа, А.Дуламсүрэн

ХҮҮТ III

 

С.Сэржмядаг  Ахлах багш, Док (Ph.D)

Г.Долгорсүрэ

  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

  1. ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын ахлах багш Д.Пүрэвмагнай
  2. МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор, Доктор (Ph.D) Ж.Алимаа нар шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЭШ хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга болон гишүүд, багш нарын төлөөлөл, оюутнууд оролцлоо. ШУТИС-ийн морин хуур клубийн гишүүн БАС-ийн оюутан н.Дашням  мэндчилгээ дэвшүүлэв. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж  ЭШ хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д. Цогзолмаа үг хэллээ. Тэрээр шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд амжилттай оролцсон оюутан, удирдагч багш нар, шүүгчээр бүтэн өдрийн турш ажилласан багш нартаа талархал илэрхийлээд, тус чуулган 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа, цаашид зохион байгуулалтын сайжруулалтыг хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, багш оюутнууддаа баяр хүргэлээ.

   

Шүүгч нарыг төлөөлөн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн  тэнхимийн дэд  профессор, доктор (PhD) Ч.Оюунжаргал үг хэллээ. Тэрээр нийт оролцогч оюутнууддаа талархал илэрхийллээ. Шилдэг бүтээл шалгаруулахад хүнд байлаа энэ шалгаруулалтыг хийхэд хамтран ажилласан шүүгч багш нартаа баярласнаа илэрхийлэв. Шинэ санаа, шинэ шийдэл гаргах амаргүй, нойр хоолоо хассан, удирдагч багштайгаа хамтран ажилласан гээд цаг мөч бүр үнэтэй. Иймд оюутан бүр өөрийн бүтээлдээ шүүгч нарынхаа санал, зөвлөмжийг тусгаад улс орондоо хэрэгтэй бүтээгдэхүүн болгоорой гэдгийг хүслээ.  

 

Эрдмийн XXII чуулганы шилдэг өгүүлэл, шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээнүүдэд хөтлөгчөөр ажилласан ОХСҮА-ны мэргэжилтэн Ц.Болдбаатарт талархал илэрхийлье. Мөн урилга, постер, хөтөлбөрийн загвар дизайнд идэвхтэй ажилласан WIZZ клубийн оюутнууддаа баярлалаа.

Хурал зохион байгуулах комисс

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба

Affiliated schools