link
МУ-ын гавьяат багш П.Болдын нэрэмжит “ГИДРАВЛИК, ХИЙ ШИНГЭНИЙ МЕХАНИК”-ийн Улсын III-р олимпиадыг энэ жил “УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ-60 /Hydraulic engineering/” жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулав.
Нил орчны механик (ГИДРАВЛИК, ХИЙ ШИНГЭНИЙ МЕХАНИК) -г судалж буй оюутан залуусын сурах идэвхийг нэмэгдүүлэх, мэдлэгээ гүнзгийрүүлэх, чадвараа хөгжүүлэх, оюутнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ирээдүйн инженер болох оюутан залуусыг алдаршуулахад олимпиад гол зорилго, үйл ажиллагаа чиглэгдсэн юм.
Олимпиадын гурван үе шаттай явагдсан бөгөөд I шатанд ШУТИС болон бусад их дээд сургууль, коллежийн 370 гаруй оролцсоноос II шатанд 40 оюутан, III шатанд 10 оюутан шалгарсан юм. Улмаар 2023 оны 05 сарын 07 өдөр III шатанд шалгарсан оюутнууд лабораторийн туршилт хийж өрсөлдөв.
Тэргүүн байр О.Болороо B211350059 БАС
Дэд байр С.Мягмарсүрэн B211350054 БАС
Дэд байр Ц.Оюунбилэг B211280029 ГУУС
Гутгаар байр Д.Цэндпүрэв B211350035 БАС
Гутгаар байр Э.Түвшинтулга B211350084 БАС
Гутгаар байр Д.Мөнхтуяа B211280011 ГУУС
Тусгай байр М.Сарнай B211280014 ГУУС
Тусгай байр Г.Нямдорж B211350119 БАС
Тусгай байр Л.Мөнхдарь B211350156 БАС
Тусгай байр А.Билгүүнбаяр B211350018 БАС
Олимпиадын ивээн тэтгэгчээр ажилласан Prestige Engineering Co.ltd зүгээс Тэргүүн байрыг 200000 төгрөг, дэд байр 150000 төгрөг, гутгаар байр 100000 төгрөгөөр тус бүр шагнаж урамшуулсан бөгөөд энэ дашрамд талархал илэрхийлж та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Олимпиадын зохион байгуулалтад хамтран оролцсон “HYDRO Club” оюутнууддаа баярласан талархсанаа илэрхийлье.
ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСТАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened