link

"MUST Start-UP-2023" оюутны гарааны бизнесийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
2023-05-11 11:24 ЗАА

“Монголын инновацын 7 хоног -2023” арга хэмжээний хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “MUST Start-Up” оюутны гарааны бизнесийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт бүрэлдэхүүн сургуулиудаас 26 баг оролцсоноос сүүлийн шатанд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 8 баг, ШУТИС-Коосэн технологийн коллежийн 2 баг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн 1 баг тус тус шалгарч хурдасгуур хөтөлбөрт хамрагдан 2023 оны 5 сарын 10-ны өдөр сүүлийн шатны шалгаруулалт “Demo Day”-д оролцлоо.

Багийн оюутнууд шинэ санаа, өөрсдийн хичээл сургалтаар олж авсан технологийн мэдлэгтээ тулгуурлан зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож цаашид гарааны компани болохоор зорьж байна.

Уралдааны сүүлийн шалгаруулалт буюу “Demo Day” арга хэмжээ Старт-Ап аргачлалын дагуу  ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байранд явагдаж багууд асуудал, шийдэл, бизнес модель гэх зэрэг агуулгаар өөрсдийн зохион бүтээсэн, санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шүүгч, олон нийтэд танилцуулснаас 1 дүгээр байранд ШУТИС-ийн Коосэн Технологийн коллежийн оюутны баг “SF (SafetyFirst)” шалгарч 3 сая төгрөгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардлын грант хүртлээ. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах шийдлийг хиймэл оюуны тусламжтайгаар шийдвэрлэх бүтээгдэхүүн зохион бүтээгээд байгаа юм.

Уралдааны 2 дугаар байранд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнуудын “Хангарьд” баг үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгчдийг холбосон “Smart Sales” гэх мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүнээрээ шалгарлаа.

Гуравдугаар байранд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Хармаг” баг хүнсний салбарт шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх санаагаараа шалгарав. Хармаг багийнхан өөрсдийн сурч эзэмшсэн технологийн мэдлэгээрээ эх орны түүхий эд чонон хармаг жимсээр дарс үйлдвэрлэх шийдлээр оролцож ийнхүү амжилт гаргалаа.

 Уралдааны үеэр ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төвөөс уралдаанд оролцсон болон шалгарсан нийт багуудаа амжилттай гарааны компани болгон хөгжүүлэх зорилгоор гарааны компанийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч MCS группийн MStars Hub, Монос группийн INNO HUB Mongolia зэрэг байгууллагуудтай цаашид хамтран ажиллахаар болов.

Тухайлбал Монос группийн INNO HUB Mongolia -ийн зүгээс уралдааны 3 дугаар байрын шагнал хүртсэн "Хармаг" багтай хамтран ажиллах санал тавилаа.

“Demo Day” арга хэмжээний үеэр уралдаанд оролцож хурдасгуур хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн багуудад ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар болон шүүгчдийн баг гэрчилгээ гардуулж нийт багуудынхаа цаашдын Старт-Ап замналд амжилт хүслээ.

 

 

 

 

 

 

 

Уралдааны хурдасгуур хөтөлбөрийн ерөнхий ментороор МУИС-ийн Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн багш Н.Батсүх ажилласан бол менторуудаар ийн технологийн менежментийн багш нар болон ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв ажиллалаа.

ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Affiliated schools