link
Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА болон ШУТИС-ийн эрдмийн хамт олны үйл ажиллагааны нийтлэг чиг хандлага, судалгааны дэд бүтцэд түшиглэн өндөр төвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, сургалт-судалгааны ажлыг уялдуулах, эрдэмтэд бэлтгэх, салбар дундын томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон болон ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд инновацын эко системийг бүрдүүлэх, талууд өөрсдийн харьяа лабораториуд, судалгааны дэд бүтцээ талуудын эрдэмтэд, багш, эрдэм шинжилгээний ажилтан болон ахисан түвшний суралцагчдад харилцан ашиглуулах, судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
·Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
дээр хамтарч ажиллах;
·Олон улсын болон дотоодын судалгааны тэтгэлэгт хамтран төсөл боловсруулж оролцох, хэрэгжүүлэх;
·Судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хөнгөлөлтэй үнээр хамтран ашиглах;
·Салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөлд оролцож байгаа ахисан түвшний суралцагсдыг хамтран удирдах;
·ШУТИС болон ШУА-ийн гарааны компанийн үйл ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах;
·Олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан экспедиц, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
·ШУА болон харьяа хүрээлэнгүүдээс ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудын сургалтын төлбөрт тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх;
·Оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан солилцох;
·Технологи дамжуулах нэгжүүдийн сүлжээ байгуулахаар хамтран ажиллах зэрэг ажлууд тусгагджээ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened