link

“Инженер Технологийн Дээл Боловсрол” (MJEED) төслийн хүрээнд Япон улсын их, дээд сургуульд суралцах магистр, докторын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2023-05-15 15:01 Батбаяр

Япон, Монгол Улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оны сүүлийн хагас жилд магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн багш, судлаачдыг  бүртгэж байна.

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Материал хүлээн авах газар: ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн алба

Холбоо барих утас: 318153, И-мэйл: urna@must.edu.mn

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол дараах вэб сайтнаас авна уу.  http://www.mjeed.edu.mn/

Магистр, докторын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдад тавигдах шаардлага. Үүнд:

  1. Магистрын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон багш, судлаач;

б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  3. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  4. Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  5. Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;
  6. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  7. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

Мэдээллийг төслийн нэгжийн холбоосоор энд дарж авах

  1. Докторын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;

б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид;

   Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй багш, ажилтан
  3. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  4. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  5. Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  6. Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
  7. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  8. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

 (Мэдээллийг төслийн нэгжийн холбоосоор энд дарж авах)

Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Анкет; /маягтын дагуу/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
  5. Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
  6. Бүрэлдэхүүн сургуулийн салбар тэнхмээр хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл;
  7. Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт, Ажлын байраар хангах тухай;
  8. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  9. Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
  10. Судалгааны ажлын төлөвлөгөө;
  11. Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
  12. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт   болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
  13. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн ИТДБ төслийн хамтарсан судалгааны багууд

Судалгаа, хөгжүүлэлтийн алба

Affiliated schools