link
“Монголын инновацын 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд “ICIED-2023” буюу “Инновац ба энтрепренершипийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал 2023 оны 5 сарын 17-нд явагдав. Хурлыг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Энэ жилийн хурал “Шинэ сэргэлтийн нөхцөл дэх инновац ба бүтээмж” сэдвийн хүрээнд инноваци, энтрепренершипийн онол, практикийн мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн дунд хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, тэдгээрийг нэгтгэх зорилготой зохион байгуулагдлаа.
Энэ жилийн олон улсын хуралд БШУЯ-ны ШУТ, инновацын бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Баттогтох, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн асуудал хариуцсан дэд захирал Д.Цолмонбаатар, Азийн Бүтээмжийн Байгууллага (APO)-ын Олон улсын хөтөлбөрийн зохицуулагч Асайтамби Маникам, Бангладеш улсын Аж үйлдвэрийн яам, Камбож улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, инновацын яам, Индонез улсын Хоршоолол, ЖДҮ-ийн яам, Лаосын БНУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн Яам, Пакистан Улсын Азад Жамму ба Кашмирын их сургууль, БНХАУ, БНСУ, Тайланд улсын бүтээмжийн төвүүдийн төлөөллүүд зэрэг дэлхийн 19 орны 30 гаруй гадаадын зочид, дотоодын эрдэмтэд, судлаачид, профессор, багш нар, ахисан түвшний оюутнууд, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Тус хуралд Монголын бүтээмжийн төв болон ШУТИС-ийн урилгаар БНСУ-ын “Apple Adventure” - Хөрөнгө оруулалтын газрын захирал Кевин Ён “Шинэ хэвийн нөхцөл дэх инновацын хөгжлийн асуудал”, Франц улсын “Tansley Digital” компаний гүйцэтгэх захирал Раоти Чехих “Энтрепренершип ба гарааны бизнесийн хөгжил”, Япон улсын “Edge of Innovation” компанийн гүйцэтгэх захирал Алекс Одашима “Инноваци ба гарааны бизнесийг хөгжүүлэх экосистемийн платформ”, “Indigram Labs Foundation”-ний Ерөнхийлөгч Ашиш Хетан “Инновац, гарааны бизнесийн санхүүжилт, венчур капитал” зэрэг сонирхолтой сэдвүүдээр урилгын илтгэл хэлэлцүүллээ.
Мөн тус хурлын хүрээнд Монголын болон олон улсын их дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн судлаачийн бүтээлд мэргэжлийн хянан магадалгаа (peer review) хийж ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба инновац” (ISSN 2790-2382) эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Хурлын үндсэн хэсэгт дижитал технологи, салбарын хөгжил болон нийгэм эдийн засгийн хүрээний инновацын хөгжлийн тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүллээ.
Хурал зохион байгуулах баг
2023 оны 5 дугаар сарын 17
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened