link
Монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2023” улсын анхдугаар олимпиад 5 дугаар сарын 04-өөс 5 дугаар сарын 22-ыг хүртэл хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер технологийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой юм.
Анхдугаар олимпиад нь үндсэн 2 шатаар зохион байгуулагдсан бөгөөд олимпиадын нэгийн даваанд сурагчид математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгавруудыг гүйцэтгэж уралдсан бөгөөд аймаг тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан.
Хоёрын даваанд инженерийн тооцоонд суурилж гүйцэтгэх, зохион бүтээх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг шалгасан даалгаврыг гүйцэтгэж уралдсан. Олимпиадад энэ жил 12-р анги төгсөх 392 сурагч бүртүүлснээс 272 сурагч оролцов. Хоёрын даваанд нийт 82 сурагч шалгарснаас 20 оюутны бүтээлийг шалгаруулж ярилцлага хийх замаар олимпиадын аваргуудыг тодрууллаа.
Олимпиадын тэргүүн байрт Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Э.Шинэпүрэв тэргүүлж, өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардлаа.
Хоёрдугаар байрт Завхан аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч Э.Энхмэнд, Архангай аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч С.Төгсжаргал нар шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардав.
Гуравдугаар байрт Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Долгормаа, Б.Баяржавхлан, Орхон аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Э.Мэндбаяр нар шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх эрхийн бичгээр шагнуулав. Үлдсэн 11 сурагчид ШУТИС-д суралцах урилга гардууллаа.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened