link
Цахим хөгжил харилцаа холбооны яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Спэйс Академи, Монголын Сансрын Технологийн Холбоо хамтран зохион байгуулсан “КАНСАТ-2023” үндэсний VI тэмцээний дүн гарч, шилдгүүдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа /2023.06.17/ Шинжлэх ухааны академид боллоо.
Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд Кансат төрөлд 11 баг, Буцагч төрөлд 7 багийн оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул болон өөрөө явагч роботоороо нисэх бэлэн байдлын үзлэгийг давж хөөргөх эрхээ аван өрсөлдсөн юм.
Тэмцээний Кансат төрөлд:
Тэргүүн байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг
Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “Voyager 0” баг
Гутгаар байр: ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль “GIANT” баг
Тусгай байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Gravity Falls” баг
Буцагч төрөлд:
Тэргүүн байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “PI23” баг
Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “NUMSAT” баг
Гутгаар байр: ШУТИС – ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг
Тусгай байр: Шинэ Монгол Технологийн Коллежийн “NEW ROBO” багууд тус тус шалгарлаа.
Удирдаж оролцуулсан Электроникийн салбарын ахлах багш Ч.Батчулуун, багш Б.Бат-Эрдэнэ болон нийт амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэе.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened