link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь профессор, багш судлаачдынхаа олон жилийн мэдлэг, туршлага ноу-хауг зах зээл, аж үйлдвэр, бизнест нэвтрүүлэх үйл ажиллагааг “Эрдэм шинжилгээ, судалгааны төв”-үүдээрээ дамжуулан явуулж байна. 2023 оны байдлаар ШУТИС-д 41 эрдэм шинжилгээ, судалгааны төв үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвүүдийн 2020-2022 оны үйл ажиллагааг дүгнэх ажлыг Инновац, технологи дамжуулалтын төвөөс удирдан зохион байгуулж үйл ажиллагаагаараа тэргүүлсэн төвүүдэд батламж гардууллаа. Батламжийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар гардуулан төвүүдэд амжилт хүслээ.
Үйл ажиллагааны дүгнэлтээр шилдгээр шалгарсан төвүүд:
Барилга, байгууламжийн оношилгоо, зураг төсөл, судалгааны чиглэлээр 2001 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа тус төв нь тайлант хугацаанд 36 гэрээт ажил гүйцэтгэхээс гадна барилгын төмөрбетон хийцийн норм дүрэм, боловсруулж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэн эрдэм шинжилгээний семинар хурал зохион байгуулсан байна. Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх тус төвийн захирлаар доктор, профессор Я.Дүйнхэржав ажиллаж байна.
Доктор, профессор Л.Пүрэв захиралтай тус төв тайлант хугацаанд 660 гаруй сая төгрөгийн гэрээт ажил явуулж их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зардлын шимтгэл төвлөрүүлэн, үйлдвэр, бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа, туршилтын орчныг сайжруулан 2000 гаруй оролцогчийг хамарсан нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулан амжилттай ажиллалаа.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэргэдэх Шим тэжээл судлалын төв нь нийгмийн эрүүл мэнд, хүн амын хоол шим тэжээлийн асуудлаар дотоодын болон гадаадын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, арга зүй боловсруулан практикт нэвтрүүлснээс гадна хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээг нийгмийн салбар бүрд зохион байгуулж ажиллалаа. Төвийн захирлаар доктор С.Баянжаргал ажиллаж байна.
Шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Энхтуяагийн удирддаг тус төв нь хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх шинжлэх ухааны судалгаа, туршилтуудыг амжилттай хэрэгжүүлэн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлээд байна. MNS 6926:2021, MNS 6891:2021 зэрэг үндэсний стандартуудыг боловсруулахаас гадна салбарын үйлдвэрлэгчид болон суралцагчдад зориулсан гарын ном сурах бичгийг зохиогоод байна.
Барилгын дэвшилтэт материал, бүтээц эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус төв нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Инженер технологийн дээд боловсрол төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд лаборатори дэд бүтцийг сайжруулан дулааны цахилгаан станцыг үнсийг барилгын материалд хэрэглэх чиглэлээр үндсэн судалгаа явуулж байна. Тус төв нь тайлант хугацаанд MNS стандарт боловсруулах болон аж ахуй нэгжийн захиалгат шинжилгээ, туршилтын ажлуудыг гүйцэтгэж, ашигтай загварын патент авсан байна. Тус төвийн захирлаар доктор, дэд профессор Д.Сүнжидмаа ажиллаж байна.
Инновац, технологи дамжуулалтын төвөөс эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа ба журмын хүрээнд эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагыг зах зээлд нэвтрүүлэх ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжийг олгох юм.
ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулах төв
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened