link

БЗС-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт шинээр хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
2023-08-14 16:47 ЗАА

 

 

Тавигдах шаардлага:

Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 346 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу төрөөс үзүүлэх  санхүүгийн дэмжлэгт хамрагдан тэтгэлэг авах суралцагч нь дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх шаардлагатай.

Сургалтын төлбөрийн тэтгэлэгт анх удаа хамрагдах суралцагч дараах баримтыг бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн сургалт, чанарын  албаны  хариуцсан ажилтанд 8 дугаар  сарын 21-ээс 9 дүгээр сарын 8-ны (ажлын) өдрүүдэд өгнө. Баримтыг ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А544/256 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг олгох гэрээ”  байгуулна. Гэрээ байгуулсан суралцагчийн хичээл сонголт-2 хийх эрхийг нээнэ.

1. Сургалтын төлбөрийн тэтгэлэг

                             1.1. Бүтэн өнчин суралцагч:       

  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримт

1.2. Хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн суралцагч, магистрант, докторант:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа /эцэг эх, асран хамгаалагч, суралцагч гурав/
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Суралцагчийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” (Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 50 болон түүнээс дээш, хугацаагүй олгогдсон, эсвэл хүчин төгөлдөр хугацаатай байх)

1.3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг     суралцагч:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа /эцэг, эх, асран хамгаалагч, суралцагч гурав/
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” (эцэг, эхийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 50 болон түүнээс дээш, хугацаагүй олгогдсон, эсвэл хүчин төгөлдөр хугацаатай байх)

1.4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар ба лавлагаа /эцэг, эх, асран хамгаалагч, өрхийн хөдөлмөрийн чадвар алдсан гишүүн, суралцагч/
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” /ХЧА-ын хувь нь 70 болон түүнээс дээш, хугацаагүй олгогдсон, эсвэл хүчин төгөлдөр хугацаатай байх/

1.5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг        суралцаж буй тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх баримтууд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар ба лавлагаа /эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцагчид/
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,0 ба түүнээс дээш байх/
  • Гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

1.6. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт  суралцагч:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар ба лавлагаа /эцэг, эх, асран хамгаалагч болон суралцагч/
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2022, 2023 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө./
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Цаатан өрхийн суралцагч болохыг нотлох баримт бичиг

2. Замын зардлын тэтгэлэг

  •  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн харьяалалтай суралцагч:
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар ба лавлагаа
  • Суралцагч өөрийн нэр дээрх банкны дансны дугаараа бичиж өгнө.
  • Өвлийн амралтын 2 талын зардлын баримтын эх хувь

3. Сургалтын төлбөрийн ба амьжиргааны зардлын тэтгэлэг

Засгийн газар хоорондын болон Яам, БЗС-ийн түвшинд хийгдсэн гэрээ, хэлэлцээрээр суралцагч :

  • БШУ-ны Сайдын тушаал
  • Суралцагчийн гадаад паспортын хуулбар
  • Гадаад оюутны анкет
  • Түр оршин суух үнэмлэхийн хуулбар /түр оршин суугаа тодорхойлолт/
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Хичээл сонголтыг баталгаажуулсан жагсаалт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь зэрэг баримтыг бүрдүүлнэ.

4. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит их, дээдсургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчийн сургалтын төлбөрийн 50  хувийн (15 кредитийн) тэтгэлэг /өмнөх улирлын голч дүн 2,8 ба түүнээс дээш байх/

  • Иргэний үнэмлэхийн хуулбар ба лавлагаа
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт

Бүрэлдэхүүн/харьяа сургууль, төвийн сургалт, чанарын албаны хариуцсан ажилтны мэдээлэл

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Ажилтны нэр

Ажлын утас

Ажлын өрөө

1

Барилга, архитектурын сургууль

О.Батмөнх

324590-2006

2-р хичээлийн байрны 3-р давхарт 309 тоот

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ө.Цэрэннадмид

 

5-р хичээлийн байрны 1-р давхарт 122 тоот

3

Бизнесийн ахисан түвшний сургууль

М.Мөнхтуяа

70160608

5-р хичээлийн байрны 4 давхарт 405 тоот

4

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

1-р хичээлийн байр 3-р давхарт 325-Б тоот

5

Геологи, уул уурхайн сургууль

У.Батсанаа

324590-2706

2-р хичээлийн байрны 1-р давхарт 22 тоот

6

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Ө.Гэрэлчулуун

70374735

Дархан-Уул аймагт ДаТС-ийн хичээлийн байр 210 тоот

7

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

6-р хичээлийн байрны 1-р давхарт 108 тоот

8

Механик, тээврийн сургууль

Э.Ариунтуяа

70110534

7-р хичээлийн байр 1-р давхарт 109 тоот

9

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306

1-р хичээлийн байрны 4-р давхарт 400 тоот

10

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Н.Атарбаясгалан

324590-2606

1-р хичээлийн байрны 3 давхарт 300 тоот өрөө

11

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

2-р хичээлийн байрны 4-р давхарт 412 тоот

12

Нээлттэй боловсролын төв

Н.Отгонбаяр

 

8-р хичээлийн байр 8 давхарт 802 тоот

13

Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Э.Золжаргал

75773318

Орхон аймагт ЭЦДС-ийн хичээлийн байр 110 тоот

14

Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль

М.Цэрэнтогтох

70534006

Өмнөговь аймаг. Багшийн хөгжлийн ордон 201

Тайлбар: Боловсролын зээлийн сангийн  сургалтын төлбөрийн тэтгэлгээр намрын улиралд 12, хаврын улиралд   18, хичээлийн жилд нийтдээ 30 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас олгогддог ба илүү сонгох кредитийн төлбөрийг оюутан хувиараа урьдчилан төлнө.

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2023. 08. 14

Affiliated schools