link

ШУТИС-Эрчим хүчний сургуулийн сургалтын мастерын албан тушаалд ажилтан шалгаруулж авна
2023-08-21 16:04 ЗАА

Ажлын байрны нэр: Цахилгаан техникийн салбар “Сургалтын мастер” (Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр)

Орон тоо: 1

Боловсрол:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, био-инженерчлэл, биологи, био-анагаах мэргэжилтэй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программууд болон интернэт орчинд ажиллах чадвартай
  • Лаборатори, дадлагын баазыг сайжруулах, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
  • Харилцааны өндөр соёлтой, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч идэвх санаачилгатай
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

 

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)

Affiliated schools