link

Японы Чиба технологийн их сургуулийн төлөөллүүдийг хүлээж авч уулзлаа
2023-08-25 15:10 Батзориг

2023 оны 07-р сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Др.проф. Ц.Энхбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа болон ГХНТА-ны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар Японы Чиба технологийн их сургуулийн төлөөлөгчид болон 2011-2016 онд Монгол улсад томилогдон ажиллаж байсан Японы элчин сайд асан, ШУТИС-ийн хүндэт доктор Такэнори Шимизү нарыг хүлээн авч уулзаж, ковид-19 цар тахалаас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр Чиба технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Осамү Сэтокүма, сургуулийнхаа нийт 8 судалгааны төвүүдийн үйл ажиллагаа болон ойрын 5 жилд их сургуулийн хэмжээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлтүүд болон Япон улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар танилцуулав. Мөн ШУТИС-Коосэн технологийн коллежийн төгсөгчдийг Чибагийн технологийн их сургуулийн бакалаврын 3-р курст дэвшин суралцуулах тухай Д.Дулмаа захиралтай санал солилцож, Коосэнгийн Монгол сурагчдын амжилттай суралцаж, хичээлээс гадуурх робот, хиймэл оюун ухааны клубүүдэд идэвхтэй хамрагдсанаар олон улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргаж байгаа учир Японд үргэлжлүүлэн суралцах, дадлагажих нөхцөлөөр хангах нь зүйтэй талаар хэлэлцэв.  

Affiliated schools