link

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
2023-09-28 11:19 ЗАА

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

“МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР”-ийг угтаж “Хүний нөөцийн менежментийн шинэчлэлийн онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 5 дахь удаагаа 2023 оны 11 дүгээр сарын 06-нд уламжлал ёсоор зохион байгуулагдана.

Нэг. Зорилго

Докторант, залуу эрдэмтэд, багш нарын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн докторантууд, залуу эрдэмтэн, их дээд сургуулиудын багш нар хамрагдана.

Гурав. Ерөнхий шаардлага

Эрдэм шинжилгээний илтгэл нь Хүний нөөцийн менежментийн шинэчлэлийн асуудлыг хөндсөн, судалгаа шинжилгээтэй шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлал, программ хангамж хэрэглэсэн байна.

  • Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.

   Холбоос: https://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

  • Эрдэм шинжилгээний илтгэлийг бүрэн эхээр нь файлаар 2023 оны 10-р сарын 29-ны Ням гарагийн 18.00 цаг хүртэл WORD хэлбэрээр ayush@must.edu.mn майл хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн шалгаруулалт хоёр шаттай зохион байгуулагдана.

  • I шат: Тусгай шүүгчийн бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний илтгэлүүдээс 1-р шатны шалгаруулалтыг 2023 оны 10-р сарын 30-ны Даваа гарагт зохион байгуулна. Нийт эрдэм шинжилгээний илтгэлээс шилдэг 10-ыг шалгаруулна.
  • II шат: Их дээд сургуулийн багш, залуу эрдэмтэд, докторантын  шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэх Эрдэм шинжилгээний бага хурал Хурал 2023 оны 11-р сарын 06-ны Даваа гарагийн 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн V байрны 411 тоотод Тусгай шүүгчид шалгаруулна.

Шилдэг 10 илтгэлд шалгарсан илтгэгч нар 2023 оны 11-р сарын 03-ны Пүрэв гарагийн 18.00 цагт РРТ файлаа англи хэл дээр бэлтгэн ayush@must.edu.mn майл хаягаар илгээсэн байна.

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр  - 1, Өргөмжлөл, 1.000.000 төг.
  • Дэд байр         - 1, Өргөмжлөл, 500.000 төг.
  • Гутгаар байр   - 2, өргөмжлөл, тус бүр 200.000 төг.
  • Тусгай байр    - 6, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Шилдэг илтгэлүүдийг ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн

“Менежмент ба инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлийн

2023 оны №03 дугаарт хэвлэнэ.

 

Зохион байгуулагч байгууллага:    ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний сургууль,

ШУТИС. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Монголын менежментийн өв судлалын академи

Холбоо барих хүмүүс, утас:

Г.Батхүрэл, утас: 99091221, batkhurel@must.edu.mn

Д.Биндэрьяа, утас: 89007970, bindirya.d@must.edu.mn

А.Аюуш, утас: 88827779, ayush@must.edu.mn 

У.Амарзаяа, утас: 99041019, amarzaya.u@must.edu.mn 

 

Affiliated schools