link

З.Биндэръяагийн нэрэмжит Барилгын инженерийн салбарын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
2023-10-27 14:32 ЗАА

Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн салбар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр доктор (Ph.D.), профессор З.Биндэръяагийн нэрэмжит Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүлээс гэргий Ц. Баттөмөр, хүүхдүүд Б. Цэцэгмаа, Б. Болорцэцэг, Эрдэнэбаяр, дүү доктор, дэд профессор З.Баярмагнай, эгч З. Зандармаа, хүргэн ах Ц. Жүгдэрнамжил нар хүрэлцэн ирэв.  

ЭШХ-ын үеэр “Манай эрдэмтэд” цувралын З.Биндэръяа: “Монгол орны барилга байгууламжийн геотехникийн судалгааны асуудлууд” номын танилцуулга хийж, ШУ-ны доктор, профессор, академич Д.Дашжамц, ШУ-ны доктор, профессор Я.Дүйнхэржав, доктор, дэд профессор М.Оюунчимэг, доктор, дэд профессор М.Сугар, доктор, дэд профессор Р.Болормаа нар доктор, профессор З.Биндэръяагийн тухай дурсамжаа хуваалцав.

Тус хурлыг доктор, профессор З.Биндэръяагийн гэр бүл, БАС болон “Реконстракшн” судалгааны төв ивээн тэтгэж нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг 4 илтгэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд:

  • Тэргүүн байр:  
    • Оюутан:  Б.Мөнхжаргал, Г.Ганцэцэг, Д.Шинэ-Эрдэнэ, Х.Жавхлан, Ц.Энхбат,
    • Удирдагч: Т.Зоригт, Б.Батзаяа, Г.Ариунаа,
    • Сэдэв: “Хэв хашмалын самбарын харьцуулсан судалгаа ”
  • Дэд байр:
    • Оюутан: Б.Отгонсаруул, Н.Бат-Ирээдүй Х.Насанжаргал, М.Айнаа,
    • Удирдагч:  Б.Буянжаргал,
    • Сэдэв: “Бетоны шинж чанарт элсний жижиг ширхэглэлийн нөлөөллийн судалгаа”
  • Гутгаар байр:
    • Оюутан: Э.Золзаяа,  Н.Амарболд, С.Молор-Эрдэнэ,
    • Удирдагч: Я.Дүйнхэржав, Э.Даваахүү,
    • Сэдэв: “Барилгын бүтээцийн тооцооны схемийг өөрчилж дотоод хүчлэлийг бууруулах арга зам ”,
  • Тусгай байр:
    • Оюутан: Б.Индра,
    • Удирдагч: С.Пүрэвдорж,
    • Сэдэв: “Гүүрийн дугуй хөндлөн огтлолтой ган тулгуурын газар хөдлөлтийн ачааллын үеийн ажиллагааны судалгаа ” 

 

  

Affiliated schools