link

БНХАУ-ын Нанжины аж үйлдвэрийн их сургуультай хамтарсан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээгээ сунгалаа
2023-10-30 17:03 ЗАА

ШУТИС, ХШУС-ийн Физикийн тэнхим нь 2018 оноос эхлэн “Хүрээлэн буй орчны инженерчлэл” 2+2 хамтарсан хөтөлбөрийг БНХАУ-ын Нанжины аж үйлдвэрийн их сургуультай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.  2023 оны 10 сарын 26-ны өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн төлөөлөгчидтэй уулзан Хүрээлэн буй орчны инженерчлэл 2+2 хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлэн цаашид хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уулзалтад ШУТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга T.Ууганбаяр, мэргэжилтэн Ө.Батбаяр, Д.Үүрийнтуяа, ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр, ЭНБД Н.Насанбат, СЧА-ны дарга Г.Батцэцэг, Физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа, ХБОИ-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор О.Энхцолмон, мэргэжлийн багш нар,  хөтөлбөрөөр суралцагч оюутнууд оролцов.

 

 

ХШУС-ийн Физикийн  тэнхим

Affiliated schools