link
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль нь КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилттэй “Монгол Улсын хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх (S-QUAD)” төслийг 2022 оноос эхлэн Сөүлийн Үндэсний Их Сургуультай (СҮИС) хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төсөл нь монгол улсын хот төлөвлөлт болон хот байгуулалтад нэн шаардлагатай хот төлөвлөлтийн мэргэжилтэнг бэлтгэж чадавхжуулах, хот төлөвлөлтийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын орчинг сайжруулах зорилготой бөгөөд 2027 он хүртэл үргэлжлэх юм.
2023 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд 2023 оны 10-р сарын 16-ны өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор САН ИН Жон “Хот төлөвлөлтийн үзэл баримтлал, түүх ба онол” сэдвээр лекц уншив. Энэхүү сургалтаар хот төлөвлөлт гэж юу болох, хүн төрөлхтөний соёл иргэншилд хот яагаад чухал байдаг вэ зэрэг асуудлуудыг хөндөж эртний үеэс өнөөг хүртэлх хот төлөвлөлтийн түүх болон тэдгээрийн анхдагч болох барууны нийгэм, түүний гарал үүслийг танилцуулав.
Төслийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд “Хот бас бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөрийг боловсруулан Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр амжилттай итгэмжлүүлэн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлаас элсэлтээ авч эхэлсэн.
Уг хөтөлбөрийн албан ёсны нээлтийн арга хэмжээг 2023 оны 10-р сарын 19-ний зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, КОЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч болон СҮИС-ийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, S-Quad төслийн удирдагч Kim Jae Yong, БАС-ийн захирал Б.Нарантуяа нар үг хэлж, талархал дэвшүүлж анхны элсэгч нарт амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулав. Уг хөтөлбөрийн оюутнууд нь улирал бүр тэтгэлэгт хамрагдах бөгөөд зуны дадлагыг БНСУ-д хийх юм.
Мөн уг өдөр “Монголын тогтвортой хот байгуулалтын хөгжил” семинарыг зохион байгуулав. Семинарт ШУТИС, СҮИС-ийн удирдах албан тушаалтнууд, профессор багш, оюутнууд, КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс гадна БХБЯ, БСШУЯ-ны төлөөлөгчид харьяа агентлаг нэгжүүдийн албан хаагчид болон Монгол улсын 13 аймгийн Ерөнхий архитекторууд хүрэлцэн ирж оролцсон.
Семинарт дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.
Илтгэгч: Барилга Хот Байгуулалтын Яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд
Илтгэгч: СҮИС-ийн урилгаар Хандонг Их сургуулийн профессор Deok Su Seo
Илтгэгч: СҮИС-ийн ахлах судлаач, S-Quad төслийн гишүүн доктор. Da-Hye Yim
Илтгэгч: СҮИС-ийн профессор Youngsang Kwon
Илтгэгч: БШУЯ-ны Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв ТӨҮГ-ын захирал Ш.Бат-Эрдэнэ
“S-QUAD” төслийн баг
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened