link

“Автомат Робот 2024” роботын тэмцээн зохион байгуулагдлаа
2023-11-07 11:35 ЗАА

“Автомат Робот 2024” роботын тэмцээн 2023 оны 11 сарын 4, 5-ны өдрүүдэд МХТС-д амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн олон улсад зохиогддог оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн болдог билээ.

Үүний нэгэн адил цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол  2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг”  ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл хот болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

Оролцогчдын чансаа, идэвх сайжирсныг харгалзан үзэж тэмцээнийг илүү сонирхолтой, цаашид олон улсын түвшинд хүргэх, чанаржуулах үүднээс энэ удаагийн тэмцээнд “Дрон” гэх шинэ төрлийг орууллаа. Дрон төрөл нь 2010 оны эхээс сонирхогчид алсын зайн удирдлагатай Дрон уралдааны төрлийг маш ихээр сонирхох болсон бөгөөд анх 2014 онд Австралид зохион байгуулагдаж эхэлснээс хойш өдгөө дэлхийн олон оронд жил бүр зохион байгуулагддаг олон улсын тэмцээн болон өргөжсөн төрөл юм. Дрон нь гарааны 30см х 30см квадрат хэлбэрийн цагаан зураасаар хүрээлэгдсэн квадрат талбайгаас хөөрч барианы 50см х 50см цагаан зураасаар хүрээлэгдсэн квадратыг дотор буух ёстой. Дроныг гараар алсын удирдлагаар удирдаж тэмцээнд оролцоно. Бэлтгэлийн хугацаанд багууд дроныг гарааны квадрат дотор дотор байрлуулсан байна. Дуут дохиогоор дрон гараанаас хөөрөх ба саадуудыг гэтлэн барианы квадрат дотор ирэхэд цаг зогсоно. Хамгийн богино хугацаанд замыг туулсан баг нь хожно.

 

Тэмцээн бүрд дроны туулах замын саад ялгаатай байх ба тэмцээнд оролцохоос өмнө урьдчилан замын өгөгдлийг мэдэж бэлтгэх боломжгүй тул тэмцээн эхлэх хойш саадыг хэрхэн туулахаа удирдлагыг гартаа авсан хүн шийдэж, тооцоолон явах тул маш их дроны хурд хүч, удирдаж буй хүний авхаалж самбаа шаардсан тэмцээн юм.

"Автомат робот-2023" намрын тэмцээнд:

  • Дрон
  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот,Төв аймгийн Батсүмбэр сум, Өвөрхангай, Ховд болон Завхан зэрэг аймгуудаас зорин ирсэн 80 багийн 140 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо. 

Үүнд:

  • ЕБС-ийн ангилалд Орчлон, Уудам Монгол, Улаанбаатар хотын 12, Тэмүүжин Өрлөг сургуулиуд, Шинэ Монгол Технологийн Коллеж, Зохион Бүтээгчдийн академи, Элит ОУДС, Төв аймгийн Батсүмбэр ЕБС-аас зэрэг нийт 9 сургуулийн давхардсан тоогоор 47 багийн 97 сурагч
  • ИДСургуулийн ангилалд ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 33 багийн 43 оюутан оролцов.

Энэ удаагийн тэмцээний Дрон төрлийг “I’m World Mongolia” ЭсЖиЖи Прэнд ХХК ивээн тэтгэж тус тэмцээний эхний 3 байрны шагналтнуудад бүтээгдэхүүнийхээ дээж болох үнэ бүхий хэд хэдэн төрлийн дронуудыг гардууллаа.

Тэмцээний дүнг танилцуулбал:

2023-11-04-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2023 намрын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиогдож урьдын адил ширүүн, өрсөлдөөнтэйгөөр болж өндөрлөө.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Ч.Батчулуун, Б.Луубаатар, Ө.Сүх-Очир, Б.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.

Робот Рейс уралдаанд 27 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э. Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL-I” баг Дэд байрыг
  • Төмөр Замын Дээд Сургуулийн Лут багшийн удирдсан  Г.Урангоо ахлагчтай “ ORGIL” баг Гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд шинээр нэмэгдсэн Микромауз төрөлд МХТС-ийн 2 баг амжилттай оролцлоо. 

2023-11-05-ны өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2023 намрын тэмцээн хоёрдох өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Б.Дорж, А.Одгэрэл, Ц.Тэнгис, Т.Амартүвшин, Н.Чулуунбаатар, Г.Ууганчимэг, Г.Уртнасан, , А.Сундий нар ажиллалаа.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 59 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай даван

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Арвис ерөнхий боловсролын сургуулийн  Б.Есүжин ахлагчтай “АРВИС-2” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-Лицей ахлах сургуулийн Батхүрэл багшийн удирдсан Б.Баяндалай ахлагчтай “Redline” баг ДЭД байр
  • Улаанбаатар бүрэн дунд сургуулийн Ө.Үржинбадам багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBOT” баг ТЭРГҮҮН байр
  • Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “ELECTRO” баг ДЭД байр
  • ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA” баг ГУРАВДУГААР байрын эздээр тус тус шалгарлаа. Мөн их дээд сургуулийн шулуун замын уралдаанд 2.11 секундээр Монгол улсын хурдны роботын рекорд эвдэгдлээ.

Шоо цуглуулах тэмцээнд нийт 10 баг өрсөлдсөнөөс 

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Отгон-Эрдэнэ ахлагчтай  “Хас хөдөлгүүр-1” баг ТЭРГҮҮН байр
  • Нийслэлийн 23-р ЕБС-ийн , Б.Батцэцэг багшийн удирдсан М.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Robo-23” баг ДЭД байр
  • Орхон Хасү сургуулийн Мөнхнасан багшийн удирдсан Эрхэс ахлагчтай  “Э-Мета” баг ГУРАВДУГААР байр
  • Орхон Хасү сургуулийн Т.Мөрөн багшийн удирдсан Х.Билгүүнтөгс ахлагчтай  “Cyber Friends” баг Шагналт байранд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Affiliated schools