link
2023 оны 11-р сарын 2-ний өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ш.Гантөмөр, Цахилгаан техникийн салбарын Профессор Б.Сэргэлэн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын Профессор Д.Түмэнболд (Чехын төгсөгч), Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, Т.Батзориг нар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Ноён Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр захирал Т.Намнан ШУТИС-ийн сургалт, судалгааны өнөөгийн байдлыг зочид төлөөлгчдөд танилцуулж хоёр орны боловсрол, эдийн засгийн харилцааны түүхэн уламжлал, ялангуяа дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхиж, оюутан залуучууд инженер технологийн Чех улсад суралцах өргөн боломж нээгдэж байгаа зэргийг онцлон дурдлаа.
БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд ноён Мариан Юречка ШУТИС-ийн удирдлага, багш нар, төгсөгчдийн төлөөлөл, хүлээн авч уулзан хоёр орны боловсролын салбар, инженер техникийн дээд боловсролын салбарт хамтран ажиллах талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсанд байгаад талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй ба хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон манай хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаас бодит үр дүн гарах бүрэн боломжтойг цохон тэмдэглэлээ.
Уулзалтын дараа Шадар сайд ноён Мариан Юречка тэргүүтэй хүндэт зочид ШУТИС-ийн ЭХС дээр БНЧУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан лабораторын нээлтэд оролцлоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened