link

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
2023-12-19 16:36 ЗАА

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн байранд зохион байгуулагдав.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэл тогоот-2023” ЭШ-ний хурлын Техник технологи, Инновацийн салбарын хурлын Инновацийн хэсэгт оролцон  ''Detections of CaMV-35S promoter and T-Nos terminator in imported rice in Mongolia"  сэдвээр Дэд байр эзэлсэн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Номин, Техник технологи, Инновацийн салбарын хурлын Технологи, суурь судалгааны хэсэгт “Retrofitting Method of Unreinforced Brick Wall Using Timber Wall” сэдвээр Дэд байр эзэлсэн Барилга Архитектурын Сургуулийн судлаач Г.Ариунаа нарт судалгааны ажилд нь амжилт хүсэж 1000 ам.долларын тэтгэлгийг 2023 оны 12 дугаарын сарын 19-ний өдөр гардуулав.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж залуу судлаачдад хандан манай аймаг гадаргын усны нөөцгүй. Улаан нуур, онгийн голоор тэжээгддэг бөгөөд Хангайн нурууны ус бага үед ус нь шургаж, Улаан нуурт цутгадаггүй. Тиймээс Монгол улс говийн бүс рүү ус аваачих ёстой. Даланзадгад, Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолойг байгуулах нэн шаардлагатай бөгөөд эрдэмтэн, судлаач та бүхэн говийн бүсийн нутгийн усны судал тогтоох, ногоон байгууламж байгуулах, ард иргэдэд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэхэд өндөр туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн өгүүллээ.

Affiliated schools