link

ШУТИС шинэ номоор баяжлаа
2008-04-04 18:00 Админ
 Ууганбаяр С.
            ШУТИС шинэ номоор баяжлаа // Монголын мэдээ.- 2008.- 04-р сарын 03.- ¹72.- 9-р нvvр.
ШУТИС-ийн төв номын санд Шинжлэх ухаан технологийн Орос номын vзэсгэлэн зохион явагдаж байгаа тухай мэдээлсэн байна.

 
   


"Ном бол ертөнцийг харах цонх" хэмээсэн суут зохиолчийн үг бий. Өдгөө бидэнд өмнөх үеэсээ өвлөж үлдсэн багагүй ном байдаг бөгөөд түүнийг байнгын баяжуулж байхгүй бол эрин цагтайгаа хөл нийлүүлэн алхахгүй тухай ярьдаг ч бодит байдал дээр төдийлен хэрэгждэггүй.
Сүүлийн үеийн ном товхимол гэхээр уран зохиолын цөөн хэдэн ном, ихэнхдээ садар самуун сурталчилсан номууд зонхилохоос биш шинжлэх ухаан, техник, технологийн ололттой номууд ховор байдаг. Харин манай эрдмийн үүр уурхай болсон ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд техник технологийн чиглэлийн номын үзэсгэлэнг ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газартай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийн ололт болсон 45 нэр төрлийн 5000 гаруй долларын үнэ бүхий номоор ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газраас ШУТИС-д бэлэг барилаа. Энэхүү үзэсгэлэнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн Эрчим хүчний сургууль, Барилгын инженерийн сургууль гэсэн нэр хүнд бүхий сургуулиуд хамтран оролцов. Өнгөрөгч жил уул уурхайн чиглэлээр 400 гаруй номын үзэсгэлэнг дэлгэсэн бол энэ жил цар хүрээгээ өргөжүүлэн эрчим хүч, ' барилга. хүнс, биотехнологи боло'н суурь боловсролын 50 нэртөрлийн 950 гаруй ном, сурах бичиг, 60 гаруй сэтгүүл, 270 орчим номын катологийг танилцууллаа.
Мен манай улсын "Эдмон", "Мөнхийн үсэг", "Интерпресс" зэрэг хэвлэлийн газрууд оролцож, еөрсдийн хэвлэсэн техник технологийн номыг танилцуулсан нь энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаа жилээс ■ жилд өргөжиж буй г харуулсан хэрэг. Ийнхүү ШУТИС 40 жилийнхээ ойн ажлын хүрээнд номын сангийнхаа цусыг сэлбэсэн нь томоохон оюуны хөрөнгө оруулалт болжээ. Өнөөдөр бүхий л зүйл цахимжихын хэрээр тус сургууль нь цахим номын сантай болох талаар ойрын зорилт болгон ажиллаж байгаа бөгөөд шинээр баригдаж буй сургуулийн байрыг ашиглалтад орохооор цахим номын сантай болохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар электрон номын сан гийнхаа суурийг 283 төрлийн фондтойгоор тавиад байна. Одоогоор тус сургуулийн номын сан нь 1250 суудал бүхий 12 уншлагын танхимтайгаар 35143 нэр төрлийн 151206 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж  байна. Нийт41 номын санч 2 ээлжээр ажиллаж байгаа бөгөөд цахим номын сантай болоход номын санчдыгаа сургалтад хамруулах шаардлага  тулгараад байгаа юм байна.

 

 Шинжлэх ухаан технологийн чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд осч буй тухай ярих болжээ. Энэ талаар ШУТИС-ийн сургалтын проктер, доктор, профессор X. Буяннэмэхээс тодрууллаа.
-Танай сургууль жилд хэдэн оюутан элсүүлж төгсгөдөг вэ. Сургууль төгссөн оюутнууд ажлын байртай болж чаддаг уу?
-Манайх харьяа болон бүрэлдэхүүн нийт 17 сургууль дээр жилд 3000 орчим оюутан элсүүлж, мөн тооны боловсон хүчнийг бэлтгэж гаргадаг. Өвөл, хавар гээд хоёр хувааж төгсөлтөө хийдэг. Ажлын байрны хувьд өнгөрсөн жилийн байдлаар нийттөгсөгчдийн 70 орчим хувь нь ажлын байран дээр очсон баримт байна. Харин өнөегийн цаг үеэ дагаад барилга, комьпютер, хүнс, эрчим хүчний чиглэлээр төгсч буй оюутнуудын бараг 90 хувь нь ажлын байраар хангагдсан байдаг.
-Танайх олон чиглэлээр оюутан элсүүлдэг. Тэгэхээр залуус ямар мэргэжлийн чиглэлээр түлхүү суралцах сонирхолтой байх юм?
-Оюутан залуус төрөл бүрийн мэргэжил л сонирхож байна. Гэхдээ техник, технологийн чиглэлээр илүү олон оюутан элсүүлж байна. Энэ нь БСШУЯ-наас боловсруулсан мастер төлөвлөгөөний дагуу барьж буй бодлого юм. Энэхүү телөвлөгөөнд техник, технологийн чиглэлээр оюутан элсүүлэхэд тоог нь хязгаарлаагүй байдаг юм. Ер нь жилд хэдэн оюутан элсүүлэхийг БСШУЯ-наас баталж өгдөг. Бид энэ дагуу л ажилладаг. Манайд ерөнхий шалгалтын авах ёстой 800 онооноос 400-гаас дээш авсан сурагчид шалгалт өгөх эрхтэй. Үндсэндээ таван бүлгээр бэлтгэл хийж, шалгалтад оролцох журамтай юм.
Математик физик, хими математик, математик гадаад хэл, ур чадварын шалгалт, математик, нийгмийн тухай мэдлэг, математик гэсэн үндсэн чиглэлүүдийг сонгож шалгалтаа өгдөг л дөө. Энэ жилийн хувьд долдугаар сарын хоёрон хүртэл бүртгээд дөрөвнөөс хуваариа өгнө. Түүний хойно зохих журмын дагуу суралцанадаа.
-Танай сургуулийг төлбөр өндөртэйд тооцдог. Харин шинэ хичээлийн жилд төлбөр хэд байх бол?
-Үүнийг манай удирдах зөвлөл хуралдаж байж шийдэх асуудал. Нөгөө талаар оюутныхаа холбоотой зөвлөнө. Өнөөдер бид чанартай боловсон хүчин бэлтгэхийн тулд чанартай багш нартай байх шаард-лагатай. Чанартай багштай байна гэдэгөндөр цалин хэрэгтэй. Үүний нөгөө талд жилээс жилд мөнгөний ханш унаж бай на. Тэгэхээр арга байхгүй сургалтын төлбөрт өерчлөлт орж нэмэгдэх байх.

 
 П.ОЧИРБАТ: ЦАХИМ НОМЫН САНТАЙ БОЛОХОД ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ 

 

Эрэлт хэрэгцээ ихтэй узэсгэлэн онөөдөр ондврлох бөгөөд Эрчим хучний газар зэрэг мэргэжлийн байгууллагууд помыг олноор худалдаж авах санал ируулээд байгаа ажээ. Туе узэсгэлэнгийн талаар Монгол Улсын анхны Еронхийлогч, ШУТИС-ийн хундэт профессор П. Очирбатаас тодрууллаа.
-Та энэхүү үзэсгэлэнд гар бие оролцож ажилладаг хүн. Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээний ач холбогдол болон онцгой үйл явдлаас тодруулж ярихгүй юу?
-Энэхүү үзэсгэлэн манайд хоёр дахь удаагаа амжилттай зохиогдож байна. ОХУ-ын Уул уурхайн сургуулийн хэвлэлийн газартай хамтарч ажиллах гэрээ хийгээд сүүлийн үеийн техник, технологийн шинэ бүтээлүүдтэй багш оюутнуудаа танилцуулсан ихээхэн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо. Ер нь эрэлт хэрэгцээ ихтэй, сүүлийн үеийн техник, технологийн номууд орос хэл дээр байдаг. Тиймээс энэхүү үйл ажиллагаа бол цаг үеэ олсон зүйл юм. Тиймээс эрдэмтэн судлаачдад гарын авлага болох томоохон оюуны хөрөнгө оруулалт боллоо гэж үзэж байна. Энэхүү хэвлэлийн газар нь үзэсгэлэнд авч иреэн номуудаа манайд бэлэглэдэг заншил тогтлоо. Түүнчлэн Уул уурхайн номын хэвлэлийн нийгэмлэг гэж бий. Манайх туе байгууллагын гишүүн боллоо. Манай эрдэмтэн багш нар дэлхийн сүүлийн үеийн техник технологийн дэвшилттэй танилцах боломжийг энэхүү хэвлэлийн газар олгож байгаа нь сайн хэрэг.
-"ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газраас таны номыг хэвлэж, авчирсан тухай ярьж байна.Чухам 'ямар ном байсан юм бэ?
-Тусхэвлэлийн газар миний "Монгол Улсын эрдэс, түүхий эдийн хегжлийн стратеги" гэсэн номыг орос хэл дээр хэвлэж ӨГЛӨӨ. Мен уул уурхайн чиглэлийн номын катлогийг үзүүлж байгаа бөгөөд энэ чиглэлийн бүтээлүүдийг хэвлэж, захиалга авч байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд номын сан маань баяжиж тэр хэрээр манай шинжлэх ухаан техник, технологийн ололтод нөлөелсөн сайхан үйл явдал боллоо. Энэ хэвлэлийн компани нь номыг сайн хэвлэхээс гадна уул уурхайн чиглэлийн номыг түлхүү, сайн хэвлэдэг газар.
-Цаашид номын сангаа цахимжуулах тал дээр ярьж байна. Энэ талаар өөрийнхөө бодол санааг илэрхийлвэл ямар вэ?
-Энэ бол маш их техник, технологи,хөрөнгө мөнгө зарцуулагдах томоохон хэмжээний ажил учраас тодорхой цаг хугацаа шаардлагатай юм. Юу ч энэ бол ойрын хугацаанд хэрэгжих ажил гэж бодож байна.


 

Төвлөрсөн номын сан 

Affiliated schools