link
ШУТИС-ийн Ректорын….. тоот тушаалын хавсралт
ДОКТОР ОЮУТНЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
1.1. Доктор оюутны аттестатчилал явуулах, сургалтын явцад дvгнэлт гаргах vндэслэл нь БСШУЯ-наас гаргасан Докторын сургалт явуулахад мөрдөх vлгэрчилсэн журам болон ШУТИС-ийн хэмжээнд мөрдөж буй “Доктор (Ph.D)-ын сургалт явуулах, зэрэг хамгаалуулах журам” болно.
1.2. Доктор оюутны аттестатчилалын зорилго нь тухайн хичээлийн жилд оюутны сонгож суралцсан хичээлийн дvн, цуглуулсан кредит, диссертацийн судалгааны ажлын явцад vнэлэлт дvгнэлт өгөхөд оршино.
1.3. Докторын сургалтын хөтөлбөрийн дагуу доктор оюутны хичээл сонголт , сурах vйл ажиллагааг дvгнэж хийсэн судалгаа, туршилтын ажлын явцад, нийгэм эдийн засгийн ач холбогдлыг хянаж vнэлгээ өгөх, цаашид vргэлжлvvлэн сурах, судалгаа явуулах боломжтой эсэхийг тогтооход энэ журмыг мөрдөнө.
1.4. Доктор оюутны аттестатчилал нь докторын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний тvвшинд хvрч vнэлэгдэх зорилтыг хангах боломж бvрдvvлнэ.
1.5. Доктор оюутнын аттестатчиллын явцад:
а. Тухайн мэргэжлээр суралцаж байгаа докторантын өөрийн идэвхи, хариуцсан профессорын багаас доктор оюутнаас ажилласан байдал буюу, сурах, сургах vйл ажиллагааг бодитой vнэлэх;
б. Сургалтын vйл явцыг зохицуулах, хянах vйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хэрэгжvvлэх;
в. Доктор оюутнын эрдэм шинжилгээ судалгааны ажил нь тухайн vе шатанд хийгдсэн буюу зохих хэмжээнд хvрсэн эсэхийг тогтооно.
ХОЁР. АТТЕСТАТЧИЛАЛ ЯВУУЛАХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. ШУТИС-д Боловсролын тухай хуулийн 23.3.3 дахь заалт, БСШУЯ-ны сайдын 2005 оны 06 сарын 02-ны өдрийн 181-р тушаалаар баталсан сургалтын ажил эрхлэх “Мэргэжлийн чиглэл, индекс”-ийн тусгай зөвшөөрлийн дагуу суралцаж буй бvх доктор оюутнууд хамрагдана.
2.2. Доктор оюутнын аттестатчиллыг явуулах комиссыг докторын сургалт ын vйл ажиллагаа явуулдаг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль бvрт ажилуулах бөгөөд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ахлуулж, профессорын багуудын төлөөлөл болох эрдэмтдийн бvрэлдэхvvнтэйгээр байгуулж ажиллана.
2.3. Профессорын багаас өөрийн багт харъяалагдах доктор оюутан нэг бvрийн сургалт судалгааны vр дvнг хvн нэг бvрээр гаргаж комисст танилцуулах ба уг vйл ажиллагаанд докторант өөрийн биеэр оролцоно.
2.4. Комисс хяналтын магадалгаа хийсний vндсэн дээр доктор оюутныг төлөвлөгөөний дагуу vргэлжлvvлэн сургах, хасах, шилжvvлэх, жилийн чөлөө олгох эсэх талаарх протоколыг нэгтгэн хэлэлцэж гаргасан шийдвэрийг сургуулийн захирлын зөвлөлд танилцуулж, шийдвэрийг ШУТИС-ийн ЭШДГ-т ирvvлнэ.
ГУРАВ. АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГУУР VЗVVЛЭЛТ, VНЭЛГЭЭ
3.1. Аттестатчилалд орох докторант нь дараах чиглэлээр материал бvрдvvлж vнэлгээ авсан байна. Vvнд:
а. Доктор оюутан нь сургалтын хөтөлбөрийн дагуу хэдэн хичээлийг
судалж дvгнэгдсэн, хэдэн кредит авсан талаарх vнэлгээний хуудас;
б. Эрдэм шинжилгээний хурал, профессорын семинарт хэдэн удаа
ямар сэдвээр илтгэл хэлэлцvvлсэн тухай тэргvvлэх профессорын тодорхойлолт;
в. Сонгосон сэдвийн дагуу явуулсан судалгаа туршилт судалгааны
ажлын явцын vр дvнгийн тухай өөрийн тайлан;
г. Докторын хувийн ажлын төлөвлөгөөний дэвтэрт дараах асуудлыг багтаана.
1. Тухайн жилд цуглуулах ёстой кредит, хичээл тус бvрээр
2. Эрдэм шинжилгээний илтгэл, өгvvлэл хэвлэгдсэн байдал /нэрээр/
3. Судалгааны ажлын явц, тухайн хичээлийн жилд хийж гvйцэтгэсэн ажлын биелэлтийн талаар удирдагчаар баталгаажуулан гарын vсэг зуруулсан ажлын төлөвлөгөө байна.
3.2. Комиссоос 3.1-д заасан vзvvлэлтийн биелэлт дээр тулгуурлан аттестатчиллын vнэлгээг 100 хvртэлх оноогоор дvгнэх бөгөөд, оноо ба vсгэн vнэлгээний нийлбэр дvнг дараах байдлаар тооцно.
Лавлах хvснэгт
Оноо: Vсгэн vнэлгээ:
96-100 A
91-95 A -
88-90 B+
84-87 B
81-83 B-
78-80 C+
74-77 C
71-73 C-
68-70 D+
64-67 D
61-63 D-
0-60 F
3.3. Доктор оюутан нь мэргэжлийн улсын шалгалтад “В-” vнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалт өгнө.
3.4. Доктор оюутан нь 2 жил дараалан аттестатчилалд ороогvй буюу “F” vнэлгээ авсан болон төлбөр төлөөгvйн улмаас сургалтад хамрагдаагvй тохиолдолд шалтгааныг тодруулж хугацаа заан, дахин аттестатчилалд орох ба жилийн дараа vр дvн гараагvй бол докторантурын сургалтаас хасах хvртэл арга хэмжээг авах санал гаргана.
3.5. Доктор оюутныг заагдсан хугацаанд vvрэг даалгаврыг дахин биелvvлээгvй тохиолдолд “ШУТИС-ийн доктор (Ph.D)-ын сургалт явуулах, зэрэг хамгаалуулах журам”-ын дагуу сургалтаас шууд хасах шийдвэрийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
3.6. Доктор оюутны кредитийн бvрдэлтийг тооцохдоо энэ журмын 3.1-р зvйлд дурдсаны дагуу эхний хичээлийн жилд судалбал зохих нийт кредитээс суурь ухааны 12 кредит, мэргэжлийн хичээлийн 12-оос доошгvйг кредитийг цуглуулсан байна.
3.7. Доктор оюутны судалгааны ажлын тvвшинг дараах байдлаар vнэлнэ. Vvнд:
а. Хичээлийн эхний жилд сэдвийн судлагдсан байдлыг тогтоох, судалгааны ажилд ашиглах ном, хэвлэлийн жагсаалт, судалгааны ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө гаргах, судалгааны аргачлал боловсруулах;
б. Хоёр дахь хичээлийн жилд судалгааны ажлын төрөл загвар боловсруулах, лабораторийн болон vйлдвэрлэлийн (хээрийн) туршилт судалгаа явуулах;
в. Гурав дахь хичээлийн жилд судалгааны ажлын vр дvнг боловсруулж дvгнэлт гарган сэдвийн дагуу олон улсын хэмжээнд хvлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэлд бvтээлээ нийтлvvлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсан байх;
г. Эрдэм шинжилгээний болон бvтээлийн ажлын 60-аас доошгvй хувь нь бичигдсэн нөхцөлд судалгааны (онолын болон туршилтын) vр дvнг боловсруулах, дvгнэлт зөвлөмж гаргах чиглэлээр ажиллаж vнэлэлт авна.
3.8. Доктор оюутныг 2-3 дахь хичээлийн жилийн эцэст 36 хvртэлх кредитээ гvйцээж 3.5 ба тvvнээс дээш vнэлгээний голч дvнтэй суралцсан, туршилт судалгааны ажлын 50%-ийг гvйцэтгэсэн, мэргэжлийн улсын шалгалтад “В” болон тvvнээс дээш vнэлгээ авсан, аттестатчиллаар орсон, профессорын баг, сургуулийн эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр, танилцуулга, байгууллагын тодорхойлолтыг vндэслэн докторын сургалт дvvргэснийг нотлох гэрчилгээ олгож эрдмийн зэрэг горилогчоор батлана.
ДӨРӨВ. АТТЕСТАТЧИЛЛЫН ДVНГ ГАРГАХ
4.1. Аттестатчиллын комисс доктор оюутан нэг бvрээр цаашид vргэлжлvvлэн суралцах, хасах, жилийн чөлөө олгох талаар дvгнэлт гаргана.
4.2. Аттестатчиллын материалд доктор оюутаны сургалтын явц, судалгааны сэдвийн дагуу хийсэн ажлын vр дvнг нэгтгэн дvгнэсэн профессорын баг, сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын протоколыг хавсаргасан байна.
4.3. Аттестатчиллын комисс докторын элсэлт, сургалтын явцын дvн, төгсөлтийн мэдээ болон аттестатчиллын нэгдсэн дvнг журмын дагуу маягтаар гаргаж, ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ, Докторантурын газарт ирvvлнэ.
Сургуулийн нэр _____________________________________
Докторантын овог нэр _____________________________________
Профессорын багийн нэр _____________________________________
Мэргэжлийн чиглэл _____________________________________
Сургалтын хэлбэр _____________________________________
| Îâîã íýð | Äîêòîðàíòóðò ýëññýí îí | Сургалтын хэд дахь жил | Êðåäèòèéí ã¿éöýòãýë | Õýâëýëä íèéòë¿¿ëñýí ìàòåðèàë | Òàâñàí èëòãýë | Ñóäàëãààíû àæëûí ¿ð ä¿í | Àòòåñòàò÷èëëûí êîìèññûí øèéäâýð | Удирдагчийн vнэлгээ | Сургалтын төлбөр төлсөн байдал | Аттестатчиллын ерөнхий дvн | ||||||||||
Ñóóðü óõààíû õè÷ýýë | Ìýðãýæëèéí çààâàë ñóðàëöàõ õè÷ýýë | Мэргэжлийн сонгон суралцах хичээл | Мэргэжлийн улсын шалгалт өгсөн эсэх | Ãàäààäàä õýâëýãäñýí á¿òýýë | Дотоодод хэвлэгдсэн бvтээл | Ãàäààäàä | Äîòîîäîä | Диссертацийн бичилтийн тvвшин,% | Ñóäàëãààíû àæëûí ÿâöûãõýëýëö¿¿ëñýí áàéäàë | Ñàëáàðûí ïðîôåññîðûí ¿íýëãýý | Æèëèéí ÷ºëºº îëãîõ | Øèëæ¿¿ëýõ | Õàñàõ | ¯ðãýëæë¿¿ëýí ñóðàëöàõ | |||||||
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022