Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна
1. Сонгон шалгаруулах оюутны тоо: 5 бакалаврын оюутан
2. Сургалт эхлэх хугацаа: 2008 оны 3 сараас элсэн суралцана
3. Сургалтын хугацаа: Хэлний бэлтгэл 1 жил, Бакалаврын сургалт 4 жил
4. Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- 1983 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн байх,
- 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12 жил суралцсан байх,
- Сурлагаараа сургуулийнхаа тэргүүний оюутан байх,
- Англи хэлний өндөр мэдлэгтэй (TOEFL: CBT 213, IBT 80-аас дээш, IELTS 6-аас дээш),
- Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх,
- БНСУ-д суралцаж байгаагүй байх
5. Тэтгэлгийн хэмжээ:
- Сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны тэтгэлэг (750,000 вон), хоёр талын онгоцны билет, эмчилгээний зардал орно
6. Бүртгүүлэх газар:
- Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны 202 тоот өрөө (утас: 322552)
7. Бүртгүүлэх хугацаа:
- 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл
8. Бүрдүүлэх бичиг баримт:
- Анкет (маягтын дагуу),
- 2 хувь өнгөт цээж зураг (4*5 хэмжээтэй),
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
- Суралцаж буй их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолт,
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт (маягтын дагуу),
- Сургуулийн захирал, анги даасан багшийн тодорхойлолт (маягтын дагуу),
- CV (маягтын дагуу),
- Суралцах төлөвлөгөө (маягтын дагуу),
- Эрүүл мэндийн тодорхойлолт (маягтын дагуу)
Тайлбар: Маягтуудыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны 202 тоот өрөө (утас: 322552)-нөөс авах бөгөөд бүх бичиг баримтыг баталгаат орчуулгын товчоогоор англи хэл рүү хөрвүүлж, нотариатаар баталгаажуулсан байна.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн