link

“ОЁДОЛ, СVЛЖМЭЛИЙН VЙЛДВЭРVVДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэвт онол практикийн бага хурал боллоо
2007-04-20 21:33 Админ

  Монгол улсын засгийн газраас vндэсний vйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдvvлэх зорилтын хvрээнд экспортын баримжаатай vйлдвэрvvд, тvvний дотор оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрvvд, хувцас захиалгын vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэгчдийг  дэмжих vндсэн зорилгын дор  Vйлдвэр Худалдааны Яам,  ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль,  Хувцас Судлалын Төв хамтран  2007 оны 04 сарын 17-д онол, практикийн бага хурал зохион байгууллаа.

Хуралд Оёмол бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн холбоо, Захиалга хувцас vйлдвэрлэгчдийн холбоо, Хоршоологчдын холбооны гишvvн байгууллагууд оролцсноос гадна оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчид, “Сvлжээ”, “Ажлын хувцас”, ”Ээрмэл” зэрэг компаниуд болон   УМХГ, НМХГ, Сангийн яам зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хурлаар  Оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, Европын холбооны улсад бvтээгдэхvvн экспортлох боломж, тvvний хэрэгжилт, vйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд,  мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал,  vйлдвэрийн чанарын асуудлууд зэрэг сэдвvvдээр илтгэлvvдийг  хэлэлцvvллээ.

Хурлын vеэр “Хувцас Судлалын Төвийн мэдээлэл” ¹ 5 хэвлэгдэж тараагдлаа.

Хурлаас  Засгийн газар, VХЯ, vйлдвэрлэл эрхлэгчдэд хандсан уриалга, зөвлөмж гарлаа.

Affiliated schools