link
Оюутнуудад тeр, засгаас дэмжлэг vзvvлж, ойрын vед шийдвэрлэвэл зохих асуудлууд цeeнгvй байгаа талаар Монголын Оюутны холбоо болон Их, дээд сургуулийн оюутнууд Монгол Улсын Тeрийн тэргvvнд хандаж, санал хvсэлтээ байнга илэрхийлж байгаагийн дотор сургалтын чанар, орчинг сайжруулах, оюутны эрvvл мэнд, дотуур байрны хангамж vйлчилгээг нэмэгдvvлэх, сургалтын тeлбeрийн зохицуулалт, оюутны хeдeлмeр эрхлэлт, тeрийн сангийн зээл, тeрeeс болон бусад байгууллагаас vзvvлэх хeнгeлeлт, урамшуулал зэрэг олон асуудлууд багтаж байна.
Иймд оюутнуудын сурч, амьдрах таатай орчин бий болгох, тэдний бvтээлч vйл ажиллагааг хeгжeeлэх, хeдeлмeр эрхлэх бололцоо нeхцeлeeр хангахад тус дeхeм vзvvлэх зорилгоор Молнгол Улсын Ерeнхийлeгч Н.Энхбаяр Засгийн газарт хандан тодорхой зарим асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээ авахыг санал болголоо. Vvнд:
“ 1. Их сургуулийн болон оюутны хотхон байгуулах ажлыг тууштай дэмжиж, загвар хотхон бий болгох,
2. Оюутны сургалтын тeлбeрийн хэмжээг сургуулийн сургалтын орчин, сургалтын чанар, ялангуяа тeгсeгчид нь ажлын байраар хангагдсан vзvvлэлтийг нь харгалзан тогтоодог жишиг бий болгох,
3. Оюутны эрvvл мэндийг онцгой анхаарах, юуны eмнe хeдee орон нутгаас нийслэл хотод ирж суралцаж байгаа оюутнуудын эрvvл мэндийн vйлчилгээг сургуулийнх нь хичээлийн байрны болон оюутны дотуур байрны харъяаллаар нь зохицуулдаг болох,
4. Гадаадын eндeр хeгжилтэй оронд суралцах оюутныг сурлагын дvнгийн vзvvлэлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн байдал, нийгмийн идэвх санаачилга, оюуны чадамж зэрэг олон хvчин зvйлийг харгалзан удаан хугацааны шалгаруулалтын vр дvнгээр сонгож суралцуулдаг хэлбэрт шилжих,
5. Оюутнуудад зориулсан уртасгасан цагийн зохион байгуулалт бvхий номын сангийн vйл ажиллагааг бий болгох, номын санг орчин vеийн электрон хэлбэрт шилжvvлэх ,
6. Сургууль бvр дээр тeгсeгчдийг ажлын байраар хангах, зуучлах vvрэг бvхий алба бий болгох,
7. Оюутныг хичээлийн бус цагаар нь хeдeлмeр эрхлvvлэх боломжийг холбогдох хууль, тогтоомжинд тусган хэрэгжvvлэх, тeр засгаас хэрэгжvvлж байгаа орон сууцны, Мянганы зам зэрэг томоохон бvтээн байгуулалтын ажлын зохих хувийг гэрээний vндсэн дээр оюутнуудаар гvйцэтгvvлэх арга хэмжээг авах,
8. Оюутны хeдeлмeр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хeдeлмeр эрхлэлтийг дэмжих сан” - гаас хvvгvй зээл олгодог журам тогтоох,
9. Оюутнууд банкнаас зээл авбал зээлийн тодорхой хэсгийн баталгааг “Хeдeлмeр эрхлэлтийг дэмжих сан” зэрэг эх vvсвэрээс хариуцдаг нeхцлийг бvрдvvлэх,
10. Оюутныг хeдeлмeр эрхлэх боломжоор хангасан байгууллага, аж ахуйн нэгжийг жил бvр шалгаруулж, Засгийн газрын урамшуулал, дэмжлэг vзvvлж байх”-ыг санал болголоо.
Ерeнхийлeгч, эдгээр арга хэмжээг авч хэрэгжvvлснээр их, дээд сургуулиудын сургалтыг чанаржуулах, eндeр боловсролтой залуусыг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад ихээхэн ахиц гарна гэдгийг анхаарахыг хvсч байгаагаа мeн илэрхилсэн байна
Эх сурвалж http://www.president.mn/
Төвлөрсөн номын сан Ж.Баатарсvрэн
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened